Япон эмэгтэйчүүд нүдний шил зүүх эрхийнхээ төлөө тэмцэж эхэлжээ. Үйлчилгээний ажил эрхэлдэг нэгэн эмэгтэй хувийн Twitter хуудсандаа "Ажил дээр өмсдөг уламжлалт кимонотой зохицохгүй, бүдүүлэг харагдана гэх шалтгаанаар удирдлага надад нүдний шил зүүж болохгүй гэж хэлдэг" хэмээн хуваалцсан байна.
Япон улсад эмэгтэйчүүдийг ажлын байрандаа нүдний шил зүүхийг хориглох шийдвэр гарсан ба худалдааны төв, гоо сайхны салон, агаарын тээврийн компани зэрэг үйлчилгээний байгууллагууд уг шийдвэрийг хэрэгжүүлж, эмэгтэй ажилтнуудаа ялгаварлан гадуурхаж байгаа аж. Хамгийн хачирхалтай нь уг хориг нь эрэгтэй ажилтнуудад хамаарахгүй юм байна.
Тодруулбал, тус улсын зарим байгууллагууд "хүйтэн сэтгэгдэл төрүүлнэ", "найрсаг биш, хэт ухаантай, эмэгтэйлэг бус харагдана", "аюулгүй байдлыг хангах үүднээс" гэх зэрэг шалтгаануудаар эмэгтэй ажилтнуудаасаа нүдний шилээ тайлахыг шаарддаж эхэлжээ.
Үүнээс үүдэн Twitter олон нийтийн сүлжээнд хэрэглэгчид #GlassesAreForbidden гэсэн хаштаг хэрэглэн эсэргүүцлийн аян эхлүүлж, хоригийг буулгахыг ажил олгогчдоос шаардаж байна. Нүдний шил зүүх нь хувь хүний эрхээс гадна наад захын хэрэгцээ тул энэхүү аяныг цааш нь түгээж тухайн хоригийг цаашид хэрэгжүүлэхээс сэргийлэх зайлшгүй шаардлагатай гэж хүмүүс үзжээ.
"Эргэн тойрны эрэгтэй хамтран ажиллагсад нь нүдний шил зүүж ажлаа хийж байхад ямар ч эмэгтэй хүн нүдний шил зүүх эрхээ булаалгах ёсгүй" хэмээн олон нийт эсэргүүцэж байна.
buro247.mn