x

Мексикийн эрх баригчид Эво Моралест улс төрийн орогнол олгожээ

Мексик улс Боливийн Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон Эво Моралесийн хүсэлтийн хариуд түүнд улс төрийн орогнол олголоо гэж тус улсын Гадаад хэргийн сайд Марсело Эбрард мэдэгдсэн байна. Тэрбээр мөн түүний аюулгүй байдлыг баталгаажуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

“Би дөнгөж сая Ерөнхийлөгч Моралесын дуудлагыг хүлээж авлаа. Тэрбээр бидний саналыг хүлээж авсан бөгөөд амаар болон албан ёсоор манай улсаас улс төрийн орогнол хүслээ” гэж Эбрард сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Моралест Боливийн нийслэл Ла-Пас хотод суугаа Мексикийн Элчин сайдын яаманд орогнох эрх олгоход бэлэн байна гэж тэрбээр урьд нь мэдэгдэж байсан юм.

Эбрардын хэлснээр, хууль тогтоомжийн дагуу болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ольга Санчес Кордерогийн гаргасан шийдвэрийн дагуу Мексикийн Гадаад хэргийн яам Моралест хүмүүнлэгийн шалтгаанаар, Боливид түүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц онцгой байдал үүссэнтэй холбоотойгоор улс төрийн орогнол олгох шийдвэр гаргажээ.

“Шийдвэрийнхээ талаар бид Америкийн улсуудын байгууллага болон НҮБ-д мэдэгдсэн. Олон улсын гэрээ, хэлцлийн дагуу Эво Моралесын амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөг олон улсын хамгаалалтад авахыг уриалж байна” гэж Эбрард нэмж хэлсэн байна.

Харин Моралес ард түмэндээ хандан өдөөн хатгалгад автахгүй байхыг, мөн хүчирхийллээ зогсоохыг дахин уриалсан байна. “Ард түмэн минь би та бүхнээс энх тайвныг хамгаалж, хууль дээдлэх ёсыг үгүй хийхийг хүсэж буй тодорхой бүлгүүдийн нөлөөн дор хүчирхийлэл үйлдэхгүй байхыг хүсэж байна” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа бичээд, аливаа зөрчлийг яриа хэлцээ хийх замаар шийдэхийг уриалжээ.

Боливийн эрх мэдлийн өөрчлөлт

Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес  ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн ажиллагааны үеэр огцорсон билээ. 10 дугаар сарын 20-нд болсон сонгуулийн дүнгээр эхний шатанд Моралес ялсан гэж тус улсын Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдсэн боловч түүний гол өрсөлдөгч Карлос Меса сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Боливийн Зэвсэгт хүчин ням гарагт Моралест хандан улс орны тогтвортой байдлыг хангах үүднээс албан тушаалаасаа огцрохыг уриалжээ. Үүний дараа тэрбээр огцрохоо мэдэгдэж, түүний араас тус улсын дээд удирдлагын бүх төлөөлөгч албан тушаалаа орхисон.

Сенатын танхимын хоёрдугаар дэд дарга, сөрөг хүчний төлөөлөгч Жанин Аньес төрийн дээд удирдлага өөрт нь шилжснийг мэдэгдээд, ерөнхийлөгчийн шинэ сонгууль зарласан юм. Венесуэл, Куба, Мексик зэрэг улс Боливид болсон үйл явдлыг төрийн эргэлт гэж мэдэгджээ.

МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 12 цаг 24 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 12 цаг 33 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 12 цаг 38 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 12 цаг 39 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 12 цаг 42 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 12 цаг 44 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 12 цаг 46 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 12 цаг 50 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 12 цаг 52 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 12 цаг 57 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 16 цаг 10 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 16 цаг 18 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 16 цаг 21 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 16 цаг 24 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 16 цаг 26 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 16 цаг 29 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 16 цаг 30 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 16 цаг 32 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 16 цаг 34 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 16 цаг 36 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top