Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдоод байгаа. Тэрээр өнөө өглөө Индонезийн Бали арлаас БНСУ-д очсон бөгөөд түүнээс Инчеон хотын цагдаагийн газрын мөрдөгчид мэдүүлэг авчээ. Мэдүүлэг авсны дараа шүүхээс Д.Одбаярыг баривчлах шийдвэр гаргасан байна.
“Yonhapnews” агентлагийн мэдээлснээр түүнийг оргон зугтах магадлалтай гэж үзэн цагдаагийн газрын саналыг үндэслэн, шүүхээс баривчлан байцаалт авах шийдвэр гаргажээ.
Харин түүнтэй хамт явсан Монгол Улсын иргэн 42 настай А-г БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Солонгос Улсад албадан ирүүлэх арга хэмжээ авахаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Цэцийн даргын холбогдсон хэргийн талаар БНСУ-ын олон нийтийн телевиз KBS гадаад хэл дээрх сувгуудаараа цацаж эхэлсэн бөгөөд KBS Radio сувгийн Испани, Франц, Вьетнам хэл дээрх сайтуудаар мэдээлэл цацагджээ. Мөн тус улсын англи хэл дээр гардаг өдөр тутмын сонин "Korea Times" энэ талаар мэдээлжээ.
Сэтгэгдэл (13)