x

Төрийн соёрхолт Н.Наранбаатар УГЖ Т.Ариунаагийн тоглолтын зөвлөх найруулагчаар ажиллаж байна

Үргэлж тэсрэлт хийж, гайхашруулж байдаг дуучин Т.Ариунаагийн тоглолтын сургаар үзэгчдийн дунд тэр ямар сюрприз дэлгэх бол гэсэн хүлээлт үүсээд байгаа. Арга ч үгүй юм зах зээлийн нийгэмд шилжиж байсан тэр он цагт “Эрос” хэмээх тодотголыг авч чөлөөтэй, зоримог шийдлүүдийг нэвтрүүлж, “Гайхамшигт үдэш” тоглолтоороо агаарын гимнастикийн үзүүлбэр үзүүлсэн гэх мэтчилэн түүний тоглолт болгон сюрприз байдаг. Харин энэ удаа сюрприз үзүүлэх нууц хэвээр. Гэхдээ зөвхөн тоглолтын арга хэмжээнд 500 гаруй хүн ажиллаж байгаа гэхээр нүсэр бөгөөд гайхалтай тоглолт болох нь тодорхой.

Нууцыг задлахад Т.Ариунаагийн тоглолтын тайзыг бэлтгэх багийнхан Буянт-Ухаа цогцолборт ажиллаж эхэлсэн бөгөөд инженерүүдийн маш том баг ажиллаж байгаа гэнэ. Учир нь тэд тайз, дэлгэц, гэрэл хөгжмийг инженерингийн шинэ шийдэл, тооцоолол дээр хийж байгаа. Өөрөөр хэлбэл тайз, гэрэл, хөгжмийн найруулга бүхэлдээ тооцоон дээр тулгуурласан программ бүхийн иновацийн бүтээл байна гэнэ шүү. Гэхдээ бүгд Монгол инженерийн бүтээл байх аж. Буянт-Ухаа цогцолбор концертын зориулалтгүй учраас тоглолт хийхэд маш тохиромжгүй, хөгжмийн сонсогдолтонд маш их анхаарах ёстой гэдэг. Тэгвэл Т.Ариунаагийн багийнхан хөгжмийн найруулгаа цоо шинэ технологиор хийж байгаа юм байна. Хөгжмийн найруулгийн багийнхэн ч супер. Хөгжмийн найруулагчаар “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А. Болорхүү, хөгжмийн найруулгын тохироог Оки, Тэмүүжин, Наки нар ажиллана. За цаашаагаа нарийн “хөдөлмөрийн хуваарь”-тэй хүмүүс амсхийх завгүй ажиллаж байгаа, тухайлбал

Ерөнхий продюссор Г.Буяндорж

Ерөнхий зөвлөх Д.Ганболд /”G Entertainment”-ийн захирал/

Ерөнхий найруулагч Б.Анар/ “Скин энтертаймент” -ийн захирал-саяхан “Харанга” хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан/   

Зөвлөх найруулагч Н.Наранбаатар /УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт /

Ерөнхий менежер Б.Лхагвасүрэн /”Сүнс” хамтлаг,  “Max Music Entertainment”/

Dj-OG

Тайзны менежер Баажий /“Скин энтертаймент”  /.

Үүн дээр Монгол Улсын филорманийн оркестр, “Баянмонгол” чуулгын үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн чуулгын үлээвэр найрал хөгжим  дээр амьд хөгжмийн хамтлаг гэхээр энд ямархуу хэмжээний тоглолт болох нь тодорхой ойлгогдоно. Т.Ариунаагийн тоглолтын гитарчнаар Адка, Билгээ, бөмбөрчнөөр Баагий, даралтад хөгжимчнаар Болорхүү ажиллана.

Мэдээж дуучин Т.Ариунааг бүжиггүйгээр төсөөлөх аргагүй. Өөрөө бүжиглээд дуулдаг цорын ганц эмэгтэй дуучин ч байж магадгүй. Цоглог дуучин бүсгүйн хамтрагчаар Boomerang, Moon dance, Mongolian Entertainment, Nomadic бүжгийн хамтлагууд оролцоно. Яагаад гэвэл тоглолт гурван хэсгээс бүрдэх бөгөөд хэсэг бүрт тусдаа бүжгийн хамтлаг оролцож, бүжгийг тус тусдаа бүжиг дэглээч нар дэглэнэ.

Угийн ганган цоглог Ариунаагийн хувцас, make-up, үсний донж хэзээд супер байдаг. Хувцасны сонголт ч гэсэн хэзээд мода-ыг эвдэж, дагуулж байдаг юм хойно, хэн түүний энэ хамгийн чамин нандин ажлуудыг удирдаж байгаа бол гэж сонирхол татаж байгаа ч одоогоор түр нууцлая. Стилистээр нь Bunny ажиллаж байгаа гэхээр л гайхалтай чамин шийдэл, алмайрам Ариунааг олж харна гэдэгт эргэлзэх хэрэггүй байх аа.

Тайзны бэлтгэл хийгдэж байгаа байдал. 2019.10.25

А.Туяа   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 18 цаг 17 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 18 цаг 18 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 18 цаг 31 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 18 цаг 35 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 18 цаг 37 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 18 цаг 38 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 18 цаг 41 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 18 цаг 45 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 18 цаг 48 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 19 цаг 5 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 21 цаг 25 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 21 цаг 43 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 23 цаг 15 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 23 цаг 17 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 23 цаг 18 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 23 цаг 20 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 23 цаг 22 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 23 цаг 26 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 23 цаг 29 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 23 цаг 38 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top