x

Дэлхийн түүхийг өөрчилсөн тулалдаандууд

Дэлхийн түүхийг өөрчилсөн тулалдаанууд ном бол эрт балар цагаас цөмийн эрин үе хүртэлх түүхэнд цуутай 90 гаруй тулааны тухай өгүүлэх онц сонирхолтой, зурагт гарын авлага юм. Газрын зураг, уран зураг, эд өлгийн дурсгал, гэрэл зургаар дамжуулан эрин үеийн гол тулалдаануудыг дүрслэн харуулж, тактикийн чухал шийдвэрүүд түүхийн хүрдийг хэрхэн өөрчилснийг үзүүлэх болно.

Дэлхийн түүхийг хэдэн тулалдаан өөрчилсөн бэ? Энэ бол тун сонирхолтой асуулт. Жишээ нь, бид өнө эрт цагт болсон тулааны талбар дахь цэргүүдийн байлдааны жагсаалын тухай уншихдаа өнөө үед хамаатай зэвсэгт мөргөлдөөн гэхээсээ илүү зүгээр л сониуч зангийнхаа үүднээс хандах нь олонтоо билээ. 

Гэвч үнэндээ түүхэн тулалдаануудын үр дүнд улс орон, эзэнт гүрэн, соёл иргэншил бий болж, тэдгээрээс бидний өвөг дээдсийн амь, амьдрал шалтгаалж, өнөөгийн та бидний үе хүрч иржээ. Европ тивд дайтагч улсуудын үнсэн нурам дундаас шинэ үндэстнүүд төрж байсан бол Дорнын элчилгүй цөл, цавчим уулсын дунд эртний сөргөлдөгч гүрнүүд хилээ тогтоож, соёлоо цогцлоосон нь тэр газарт оршин суугчдын амьдралд одоо ч нөлөөлсөөр байна. Евразийн их дайдад Чингис хааны үндэслэн байгуулсан Монголын Эзэнт гүрэн дэлхийн түүхийн урсгалыг эгнэгт өөрчилж орхисон билээ. Өмнөд Америкийн үндсэн хэл испани болсон нь Кортэс Ацтэкийн нийслэл Тэночтитланыг эзэлснээс улбаатай бол өнөөгийн АНУ-ын улс төр, соёлын өв нь голчлон Америкийн Тусгаар тогтнолын дайн болон Иргэний дайны үр дагавар билээ. Арай ойрын жишээ татвал, Хүйтэн дайны үед хөшигний ард болж байсан хэлэлцээнүүд орчин үеийн геополитик ба цэргийн урлагт онцгой нөлөө үзүүлжээ. 

Гэхдээ энэ номд зөвхөн тулалдаанаар дамжуулан түүхийн чухал үйл явдлуудыг өгүүлэхийг гол болгосонгүй. Тулалдаан бүр тухайн үеийнхээ улс төр, соёл болоод ард түмний уур хилэн, зовлон шаналал, байлдагч талуудын зэвсэг, хэрэглэл, улс төр, цэргийн зүтгэлтнүүдийн шийдвэрүүдийн тусгал байдаг билээ. Хэдий эл ном дэлхийн түүхэнд болж өнгөрсөн бүх дайн тулааны түүвэр, эс бөгөөс цэргийн урлагийн гарын авлага биш байж болох ч тулалдааныг өргөн өнцгөөс харуулахын сацуу хоромхон зуурт түүхийн хүрд хэрхэн эргэж болдгийг зурвасхан ч үзүүлэх зорилго тавьсан болно. 

Эцэст нь тэмдэглэхэд, уншигч та бидний хувьд түүхэн үйл явдлууд гэдэг улиран одсон он жилүүдийн тэртээх цуурай, уншиж таашаах нэгэн зүйл мөнболовч тэдгээрийн ард ямар их золиос гарсныг мартах учиргүй. Дайны түүх гэдэг ганц цэрэг эрсийн хатан зоригоор бус асар олон хүний амиар бичигддэг бөгөөд хүн төрөлхтөн эдгээрээс ч аймшигтай эмгэнэлтэй явдал гарахаас урьдчилан сэрэмжлэхийн тулд өнгөрсөн түүхийг эргэн харж байна.

Сэр Тони Робинсон /NEPKO/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 12 цаг 26 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 12 цаг 35 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 12 цаг 40 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 12 цаг 41 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 12 цаг 44 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 12 цаг 46 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 12 цаг 48 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 12 цаг 52 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 12 цаг 54 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 12 цаг 59 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 16 цаг 12 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 16 цаг 20 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 16 цаг 23 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 16 цаг 26 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 16 цаг 28 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 16 цаг 31 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 16 цаг 32 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 16 цаг 34 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 16 цаг 36 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 16 цаг 37 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top