Хөршүүдийнхээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндлэх хүртэл нь “Их-7” бүлгийн дээд хэмжээний уулзалтуудад ОХУ-ыг оролцохыг эсэргүүцсэн тогтоолыг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гадаад хэргийн асуудал эрхэлсэн хороо санал нэгтэй сайшаан дэмжжээ.
Сайшаан дэмжиж буй энэхүү тогтоол нь хууль ёсны биш бөгөөд зөвлөмжийн шинжтэй аж. Ийм байдлаар хууль тогтоогчид аль нэг асуудлаар байр сууриа илэрхийлж байгаа бол гүйцэтгэх эрх мэдэлд ийм төрлийн баримт бичгийг чухалчилж авч үзэхгүй байх эрх байдаг аж. Энэ санаачилгыг одоо Төлөөлөгчдийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ авч хэлэлцэнэ.
МОНЦАМЭ