Венесуэльд улс төр, эдийн засгийн хямрал улам бүр гүнзгийрч инфляцийн түвшин тэнгэрт хадсанаас банк бензинийг багахан хүнс, шоколад, тамхиар сольж авдаг болжээ.
Тус улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш эрс унасан учир шатахуун түгээх станцууд боливараар худалдаа хийхээ больсон байна. Дэлхийд газрын тосны олборлолтоороо толгой цохидог энэ улсад бензин шатахууны хомсдол нүүрлэж, тогтсон үнэгүй болсон байна.
30 сая хүн амтай энэ улсын 4 сая орчим иргэн хямралаас болж улс орноо орхин гарчээ. Олон улсын валютын сангийн тооцоолж байгаагаар энэ оны эцэс гэхэд инфляцын түвшин 200 мянган хувьд хүрэхээр байна. Өнгөрсөн онд үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ 5 тэгийг хасах шинэчлэл хийсэн ч өнөөдөр хамгийн бага 50-тын боливар америкийн нэг центийн 1/4-тэй, 50 мянгатын боливар 2 доллар 50 центийн ханштай байна.