x

Турк Сири дэх цэргийн ажиллагаагаа зогсооно

Курдистаны ажилчны нам хүчнийг гаргах зорилгоор Турк улс Сири дэх цэргийн ажиллагаагаа 120 цагийн хугацаатай түр зогсооно хэмээн АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майкл Пенс тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

"АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үр дүнтэй удирдлага, Турк болон Америкийн бат бөх харилцааны хүчинд хоёр улс Сирид гал зогсоохоор тохиролцсоныг мэдэгдэхэд таатай байна. Турк улс аюулгүй байдлын бүсээс 120 цагийн дотор Курдистаны ажилчны нам хүчнийг гаргахын тулд “Энх тайвны эх үүсвэр” цэргийн ажиллагаагаа түр зогсооно” хэмээн М.Пенс цохон тэмдэглэжээ.

“Энх тайвны эх үүсвэр” хүрээнд болж буй бүх цэргийн ажиллагааг түр хугацаанд зогсооно. Манай Засаг захиргаа Ардчилсан Сирийн хүчинтэй холбоотой ажиллаж байгаа бөгөөд аюулгүй гаргахад нь бид тэдэнд дэмжлэг үзүүлж байгаа. АНУ, Турк Сиритэй залгаа хил дэх энх тайван аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улсын нийгэмлэгийн түвшинд ажиллаж, энхийн шийдвэрт хүрэх, цаашид аюулгүй байдлын бүс байгуулахаар тохиролцох харилцан үүрэг амлалтаа өгсөн” хэмээн М.Пенс ярьжээ. 

Туркийн эсрэг хориг арга хэмжээ

Туркийн эрх баригчдын эсрэг өмнө нь авсан хориг арга хэмжээгээ АНУ-ын эрх баригчид цуцлахаа зөвшөөрсөн хэдий ч яриа хэлэлцээний үеэр буулт хийгээгүй болохыг М.Пенс онцлон тэмдэглэжээ.

Яриа хэлэлцээний үеэр АНУ ямар буулт хийсэн болон АНУ-ын Хууль зүйн яам Ираны эсрэг хориг арга хэмжээг зөрчиж луйвар үйлдэж, мөнгө угаасан хэмээн Туркийн төрийн “Halkbank” банкийг буруутгасан шийдвэрийн талаарх асуудлыг Турк хөндсөн эсэхийг М.Пенсээс асуужээ. “Турк улс энэ талаарх асуудлыг хэлэлцэж буй асуудлын агуулгаас ангид тавьсан. Энэ хэргийг АНУ-ын Хууль зүйн яам, Өмнөд тойргийн прокурорын газар хариуцаж байгааг би мэдэгдсэн” хэмээн Пенс хариулжээ.

“Гал зогсоох тухай хэлэлцээрт хүрч чадахгүй бол Туркийн эсрэг шинэ өргөтгөсөн хориг арга хэмжээ авахаа АНУ-ын Ерөнхийлөгч тодорхой ойлгуулсан. Энэ 5 өдрийн дотор бид шинэ хориг арга хэмжээ авахгүй. Гал бүрэн зогсоох тохиролцоонд хүрвэл бид Туркийн хэд хэдэн албан тушаалтан, байгууллагын эсрэг энэ долоо хоногт авсан хориг арга хэмжээгээ цуцлах болно” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 14 цаг 23 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 14 цаг 33 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 14 цаг 38 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 14 цаг 39 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 14 цаг 42 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 14 цаг 44 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 14 цаг 45 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 14 цаг 50 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 14 цаг 52 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 14 цаг 57 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 18 цаг 9 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 18 цаг 18 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 18 цаг 20 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 18 цаг 23 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 18 цаг 25 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 18 цаг 29 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 18 цаг 30 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 18 цаг 31 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 18 цаг 34 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 18 цаг 35 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top