x

Японы төрөлт сүүлийн 30 жилийн хугацаанд хамгийн доод түвшинд хүрлээ

Хөгширөлт хурдацтай явагдаж байгаа  Япон улсад  тулгамдаж байгаа нэг томоохон асуудал бол  эмэгтэйчүүдийн төрөлт эрс буураад байгаа явдал  юм. Тус улсын эмэгтэйчүүдийн төрөлтийн үзүүлэлт өнгөрсөн 30 жилийн хугацаан дахь  хамгийн доод түвшинд очоод байна. Статистик мэдээллээс харахад  1970 оноос эхлэн Японд  төрөлтийн үзүүлэлт унаж эхэлжээ. 

Энэ жилийн эхний долоон сарын статистик үзүүлэлтээр  Японы төрөлтийн түвшин 5.9 хувиар унаад байна. Өнгөрсөн жилийн мөн үеийн төрөлтийн түвшин 2 хувийн уналттай байсан бол  энэ жил ийнхүү дахин буурчээ. 2019 онд Японд мэндлэх хүүхдийн тоо 900 мянгад хүрэхгүй гэсэн урьдчилсан судалгаа гараад байна.

Ингэснээр Японы төрөлтийн түвшин 4 жилийн турш тасралтгүй унахад хүрч байгаа юм. Япон улсын хэмжээнд 1-р сараас 7-р сарын хооронд  500 мянга гаруй эмэгтэйчүүд амаржсан байгаа юм. 2018 онд тус улсад шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 918 367 байсан бол  энэ жил үүнээс бага байхаар байна.   Японы төрөлтийн түвшин  судлаачдын төсөөлж байснаас хавьгүй хурдацтай буурч байгаа нь тодорхой болоод байна. Статистик мэдээллээс харахад  1970 оноос эхлэн Япон төрөлт буурч эхэлсэн байдаг бол 2005 онд энэ үзүүлэлт хамгийн бага буюу 1.26-д хүрч байжээ. 2018 онд  төрөлтийн түвшин 1.42 хувьтай байсан бол  энэ жил үнээс бага байхаар байна. 

Японы улс  хүн амын тогтвортой өсөлтийг  хангахын тулд  төрөлтийн түвшинг  2.1-т барих ёстой  болоод байгаа юм. Ийнхүү тус улсад эмэгтэйчүүд  жирэмслэх тохиолдол улам буурч байгаагийн нэг шалтгаан нь ажлын нөхцөлтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Ихэнх эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээс илүүтэй ажиллахыг чухалчилж, 1970 онд эмэгтэйчүүдийн анхны төрөлтийн дундаж нас 25 байсан одоо 30 нас болон нэмэгдээд байгаа юм.  

Охид, бүсгүйчүүдийн жирэмслэлт эрс цөөрч байгаатай зэрэгцэн  Японы хүн амын хөгширөлт хурдацтай явагдаж байгаа юм.  Супер хөгширөлттэй орон гэгддэг  Японы хүн амын 28 хувь нь 65  наснаас дээш хүмүүс  байна. 2018 оны байдлаар Японы хүн амын тоо 126 сая  байсан бол  2065 он гэхэд  88 сая болон буурна гэсэн урьдчилсан тоо гарчээ. 

MNB.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 14 цаг 24 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 14 цаг 33 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 14 цаг 38 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 14 цаг 39 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 14 цаг 42 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 14 цаг 44 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 14 цаг 46 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 14 цаг 50 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 14 цаг 52 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 14 цаг 57 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 18 цаг 10 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 18 цаг 18 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 18 цаг 21 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 18 цаг 24 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 18 цаг 26 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 18 цаг 29 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 18 цаг 30 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 18 цаг 32 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 18 цаг 34 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 18 цаг 36 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top