Шведийн нийслэл Стокгольмд болсон АНУ, Умард Солонгосын ажил хэрэгч түвшний яриа хэлэлцээ үр дүнгүй болсныг Пеньян мэдэгдлээ. Цөмийн хөтөлбөртэй холбоотой, хоёр талын харилцааг хэвийн болгоход чиглэгдсэн яриа хэлэлцээнүүдэд илүү нухацтай бэлдэхийг Пеньян АНУ-аас шаардсан байна. Энэ тухай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэгдсэн яриа хэлэлцээнд Умард Солонгосыг төлөөлөн оролцсон Ким Мён Гиль өнөө өглөө Бээжингийн нисэх онгоцны буудалд угтсан сэтгүүлчдэд мэдээлжээ.
Түүгээр зогсохгүй АНУ ийм яриа хэлэлцээнүүдэд сайтар бэлдэхгүй бол таагүй зүйл болж мэдэхийг анхааруулсан байна. БНАСАУ-ын тал бүх санал санаачилгаа танилцуулсан учир одоо Америкийн талын хариуг хүлээж байгааг тэрээр онцолсон байна. Умард Солонгосын гадаад хэргийн яамнаас танилцуулсан тусгай мэдэгдэлд мөн Вашингтон дайсагнасан бодлогоосоо эргэлт буцалтгүйгээр татгалзаж, бодитой алхам хийхгүй бол яриа хэлэлцээнд эргэн нэгдэхгүй гэдгээ илэрхийлсэн байлаа.