x

Хоукин Феникс: Жокер бол бүтээхэд хэцүү дүр

Нийгэмд гадуурхагдсан алиалагч Артур Флек Жокер хэмээх алиалагчийн багтай гэмт хэрэгтэн болж хувирдаг тухай кино өнгөрсөн сард Венецийн кино наадмаас “Алтан арслан” шагналыг хүртсэн. Мөн энэ киноны гол дүрд тоглосон жүжигчин Хоукен Феникс Оскарын шагнал хүртэхийг хүсэж байгаа гэнэ. Бэтменийн мөнхийн дайсны дүрийг бүтээсэн түүнтэй хийсэн ярилцлагыг “El Mundo.es” цахим хуудаст нийтэлсэн байна.

-Та комикс ном болон Бэтмен, Жокерийн тухай кинонд тоглохынхоо өмнө мэддэг байсан уу?

-Үнэнийг хэлэхэд энэ талаар их мэддэггүй байсан. Гэхдээ хүүхэд байхдаа Бэтмен, Аркхам Асулимийн тухай номыг уншсанаа санаж байна. Дараа нь Тим Бартон, Кристофер Ноланы киног үзсэн.

-Тим Бартон найруулагчаар нь ажилласан энэ кинонд Жек Николсон, Хит Лежер нар бүтээсэн. Таны хувьд  энэ дүрийг өөрийн болгох эхлэл аль байсан бэ?

-Энэ дүрийг өөрийн болгох эхлэл нь инээмсэглэл байсан. Тодруулбал, кино зохиолд инээмсэглэл нь түүний хувьд их зовлонтой хэцүү байдаг гэж бичсэн байсан.

Энэ нь надад их сонирхолтой санагдсан. Тиймээс би эхлээд Тодд Филлипстэй уулзсан. Тэр надад  хүмүүсийн инээдийг хүргэх хэдэн бичлэгийг үзүүлсэн. Энэ бүхэн миний ухаан санааг задалснаас гадна энэ дүрийг шинээр харах аргыг харуулсан.

-Түүний хувьд инээмсэглэл ямар утга учрыг илэрхийлдэг вэ?

-Энэ бол нийгэмд хэлмэгдэж гадуурхагдсан түүний зан чанарын нэг хэсэг юм. Тэр зан чанар нь миний анхаарлыг их татсан учраас Тодд Филлипсээс Жокерын инээмсэглэлийн талаар оруулж киноны зохиолыг өөрчлөхийг хүссэн. Мөн дүрээ бүтээхдээ энэ хэсгийг зөв тоглож чадах эсэхдээ эргэлзэж байсан.

-Яагаад эргэлзэв?

-Хэцүү байсан учраас. Би түүний инээмсэглэлийг өвөрмөц, жинхэнэ гэж санагдахаар  байгаасай гэж хүссэн. Гэхдээ хэрэгтэй үед инээмсэглэж чадна гэдэгтээ итгэлтэй биш байсан. Киноны гол дүрийг бүтээхийн тулд шаардлагатай бүхнийг хийсний дараа тайван ном уншаад суух, сэтгэл хөдөлмөөр зүйл хийх, өглөө 06:00 цагт босох, зураг авалтад явах, нүүр буддаг өрөөгөөр орох ч хоорондоо их ялгаатай.

Хэсэг хугацаанд үүнийг туршиж үзсэн. Тиймээс Тодд Филлипс надад их чармайх хэрэггүй гэж хэлснийг санаж байна. Гэхдээ энэ дүрийг өөрийн болгож авах сэжим болсон инээмсэглэл дээр их ажилласан.

Image result for Хоукин Феникс

-Жокер бол бүтээхэд их хэцүү дүр гэдэгт эргэлзэх хэрэггүй байх ?

-Би ч тэгж бодож байна. Ер нь  хэзээ ч түүнийг мэддэг гэж хэлж болохгүй. Учир нь олон дүр төрхтэй. Түүнийгээ байнга өөрчилж явдаг. Тиймээс хэзээ ч би өөртөө “Би болчихлоо” гэж хэлж байгаагүй. Тодд Филлипсид би талархах ёстой. Учир нь надад энэ дүрийг судлахад шаардагдах хугацаа өгсөн. Мөн миний анх төсөөлж байснаас их хугацаа зарцуулах ажил байсныг ойлгож, мэдэж байсанд түүнд их  баярладаг. Хамтран ажиллах энэ үеэр олон зүйлийг олж мэдсэн.

-Дүрдээ орохын тулд бие бялдраа хөгжүүлж, бүжгээр хичээллэсэн гэсэн?

-Тийм ээ. Миний бүтээсэн дүр шатаар бүжиглэж буудаг хэсэг болон алиалагчийн хийдэг бүхнийг сурахад бүжиг дэглээч Майкл Арнолд надад тусалсан учраас би азтай.  Тэр надад ойлгуулах хүртэл анх энэ бүхнийг сурахад туслалцаа хэрэггүй гэж бодсон нь буруу байсан. Майкл Арнолд, Артур Флекийг Жокер болж хувирснаар түүний үйл хөдлөлөөс нь харж болох омог бардам занг гаргахад тусалсан олон бүжгийг надад заасан.

-Нэрт жүжигчин Роберт де Ниротой хамтран тоглох ямар санагдав?

-Түүнтэй тоглосон эхний зураг авалт болон Жокер болж өөрчлөгдсөн Артурын дүрд тоглодог хэсэгт  дүрээ сайн гаргахад санаа зовж байснаас өөр их зүйл бодоогүй.  Олон жил шүтэн биширч ирсэн жүжигчинтэйгээ хамт тоглож байна гэж төсөөлдөг байсан. Харин дараа нь миний хувьд түүнтэй хамтарч ажиллах үеэр ажил төрлийн харилцаатай байж уран бүтээлдээ анхаарсан.

-Кинонд Артур Флекийг Жокер болж өөрчлөгдөж байгааг өөр аргаар харуулсан байсан. Түүний амьдрал хэцүү байсныг мэдсэнээр нинжин сэтгэлтэй болгож болох байсан?

-Мэдээж. Надад энэ  киноны талаар мэдрэмж, үзэл бодлоо илэрхийлдэг үзэгчдийг уривал таалагдахсан. Би киноны талаар  мэдэхгүйгээр, танилцуулгыг нь үзэлгүйгээр өөрөө үзэж мэдрэх дуртай. Нэмж хэлэхэд энэ кино нь  үзэгчдээ хүссэнээрээ гол дүртэйгээ харилцахыг уриалсан кино гэж бодож байна.

\"Жокер\" киноны найруулагч инээдмийн киноны мөхөлд орчин үеийн нийгмийг буруутгалаа

-Артур Флекийг та юу гэж харж байна вэ?

-Энэ тухайд хэлэхэд хэцүү байна. Учир нь түүний зан араншинг тайлбарлахад ганц хариулт хангалтгүй. Шударгаар хэлэхэд Артур яагаад Жокер болсон шалтгаан байгаа гэж бодохгүй байна. Үүнийг тодорхой харуулсан хэсэг гэж байхгүй. Түүнд хүүхэд байхад нь тохиолдсон бөгөөд энэ нь их утга учиртай гэдэгт би итгэлтэй байна.

-Адал явдлыг харуулсан зураг авалтын хэсэгт та тоглосон уу?

-Би машинд мөргүүлэх зэрэг осолтой хэсгээс бусад хэсэгт  чадах бүхнээ хийхийг оролдсон. Гэхдээ нэг зураг авалтын үеэр гудамжинд  хогийн сав өшиглөдөг хэсэгт Тодд Филлипс надад тэр хэсэгт намайг байх шаардлагагүй. Орлон тоглогч чинь энэ хэсэгт тоглож болно гэж хэлсэн.

Гэвч  би түүнд “Надад хувин өшиглөхөд орлон тоглогч хэрэггүй” гэж хариулсан. Дараа нь хэд хэдэн удаа өшиглөсний дараа өөрийгөө гэмтээж байгаагаа мэдсэн. Энэ хэсгийн дараа миний хөл их өвдөж байсан учраас гэртээ харих хэрэгтэй болсон. Түүнээс хойш бусад хүний үгийг сонсдог болсон. Гэхдээ тэд намайг шоолохоо болиогүй.

-Жокер амьдрахын тулд алиалагч болдог. Таны хувьд алиалагч гэж юу вэ?

-Би мэдэхгүй юм. Үнэндээ би энэ тухай одооноос бодож байгаа. Бид алиалагчдыг өөрийнхөөрөө л  хардаг.

-Алиалагч шиг нүүрээ будаж сурсан уу?

-Будаж сурахыг хичээсэн. Нүүрээ будаж сурахад хувиараа бэлтгэл хийсэн. Нүүрээ дан цагаанаар будуулсан харагдах санаа төрсөн. Учир нь энэ нь надад их өөр, аймшигтай санагдсан. Мөн нүүр хувиргагчид Жокерт тохирсон үс өгсөн.

-Тэгэхээр Жокерын дүрийг бүтээх ямар санагдав?

-Их таалагдсан. Надад Жокерын олон дүр төрх, хувирамтгай зан ааш таалагдсан. Эцэст нь хэлэхэд  миний төсөөлж бодож байснаас хамаагүй их зүйлийг надад зааж өгсөн.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 18 цаг 17 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 18 цаг 19 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 18 цаг 32 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 18 цаг 36 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 18 цаг 37 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 18 цаг 39 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 18 цаг 42 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 18 цаг 46 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 18 цаг 49 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 19 цаг 6 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 21 цаг 26 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 21 цаг 44 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 23 цаг 16 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 23 цаг 18 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 23 цаг 19 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 23 цаг 20 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 23 цаг 23 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 23 цаг 27 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 23 цаг 30 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 23 цаг 39 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top