Саудын Арабын сэтгүүлч Жемаль Хашоггийн амь насанд халдсан хэрэг гарснаас хойш нэг жил өнгөрч байна. Өнгөрөгч оны аравдугаар сарын 02-ны өдөр Хашогги нь Стамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газар руу орсноос хойш ор сураггүй болсонд тооцогдож эхэлсэн юм.
Түүнийг алга болсон өдрөөс хойш 14 хоногийн дараа амь насанд нь халдсан нь болохыг, мөн энэ хэргийг Саудын Арабын тусгай ажилтнууд Ерөнхий консулын газарт үйлдсэнийг зарласан билээ. Энэ хэрэгт 11 хүнийг сэжиглэн шалгаж, шүүхээр гэм бурууг нь тогтоосон боловч нэгэнд нь ч ял оноогоогүй байна.
Тиймээс өчигдөр дэлхийн улс орнууд дахь Саудын Арабын ЭСЯ-дын гадна Хашоггийн дурсгалыг хүндэтгэлээ.