x

Өмнөд Солонгос экспортын хязгаарлалтаа цуцлахыг уриалав

“Шударга бус хийгээд ялгаварлан гадуурхсан экспортын хязгаарлалт”-аа цуцлахыг БНСУ-ын Худалдааны яам Япон улсад хандан дахин уриалжээ.

Япон улс өнгөрсөн долдугаар сарын эхээр урьдчилан мэдэгдэхгүйгээр БНСУ-ын аж үйлдвэрийн гол бүтээгдэхүүнүүдэд экспортын хязгаарлалт тавьсантай холбогдуулан дээрх мэдэгдлийг хийсэн байна.

“БНСУ-ын эсрэг чиглэсэн Японы үйлдэл нийлүүлэлтийн сүлжээнд тодорхойгүй байдлыг бий болгож, компаниудын үйл ажиллагаанд ихээхэн сөргөөр нөлөөлж байна” гэж Худалдааны яамны мэдэгдэлд дурджээ.

Есдүгээр сарын эцсийн байдлаар Япон улс хязгаарлалтад багтсан аж үйлдвэрийн материалуудын дөнгөж таван тээвэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн байна.

Өнгөрсөн онд Сөүлийн шүүх дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг олгохыг Японы фирмүүдээс шаардсантай холбогдуулан Япон хариу арга хэмжээ авж байна хэмээн олон нийт үзэж байгаа ажээ. 

Японы засаг захиргаа дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 1965 онд байгуулсан хоёр талын хэлэлцээрээр шийдвэрлэсэн хэмээн үзэж, шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. Мөн экспортын хязгаарлалт нь шүүхийн уг шийдвэртэй холбоогүй хэмээн мэдэгджээ. 

БНСУ өнгөрсөн есдүгээр сард Японы экспортын хязгаарлалтын талаар Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ гомдол мэдүүлсэн бөгөөд ингэснээр БНСУ, Япон маргаанаа зохицуулахын тулд хоёр талын хэлэлцээг зохион байгуулах шаардлага үүсэх ажээ. Талууд хэлэлцээний замаар санал зөрөлдөөнөө зохицуулж чадаагүй тохиолдолд ДХБ уг асуудлыг нарийвчлан судлах ажлын хэсэг байгуулах юм.

МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 14 цаг 6 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 14 цаг 15 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 14 цаг 20 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 14 цаг 21 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 14 цаг 24 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 14 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 14 цаг 27 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 14 цаг 32 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 14 цаг 34 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 14 цаг 39 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 17 цаг 52 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 18 цаг 0 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 18 цаг 2 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 18 цаг 6 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 18 цаг 7 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 18 цаг 11 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 18 цаг 12 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 18 цаг 14 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 18 цаг 16 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 18 цаг 17 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top