x

Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, саатуулаад байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг прокурорууд үймээн самуун дэгдээсэн гэх хэргээр ням гарагт яллагдагчаар татжээ.  

Ингэснээр Юн Сог Ёль Өмнөд Солонгосын түүхэнд саатуулагдаад байх үедээ яллагдагчаар татагдсан анхны ерөнхийлөгч болж байна.

Юн Сог Ёлийг 12 дугаар сарын 3-нд онц байдал тогтоосонтой нь холбогдуулан Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газар /CIO/ нэгдүгээр сарын 15-нд баривчлан саатуулсан бөгөөд саатуулагдах хугацаа нь дуусахаас нэг хоногийн өмнө дээрх шийдвэрийг гаргажээ. Түүнийг нэгдүгээр сарын 19-нд албан ёсоор баривчилсан байна.

Юн Сог Ёлийг мөрдөн шалгах ажиллагааг удирдаж байсан CIO ерөнхийлөгчийг яллах хууль ёсны эрхгүй тул өнгөрсөн долоо хоногт хэргийг прокурорт шилжүүлсэн юм. Улмаар ням гаргийн өглөө улс орны өнцөг булан бүрээс ахлах прокурорууд Юн Сог Ёлийн хэргийн талаарх шийдвэрийг хэлэлцэхээр цугларчээ. Ингэхдээ түүнээс байцаалт авахгүй байх нөхцөлийг харгалзан үзсэн байна.

Прокурорууд Юн Сог Ёлиос байцаалт авахын тулд цагдан хорих хугацааг сунгах хүсэлт гаргасан боловч бямба гарагт Сөүлийн шүүх түүнийг хорих хугацааг сунгах хүсэлтэд хоёр дахь удаагаа татгалзсан хариу өгсөн байна. Хуульд заасны дагуу сэжигтнийг цагдан хорих хугацаанд яллагдагчаар татахгүй бол суллах ёстой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 8 цаг 26 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 8 цаг 27 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 8 цаг 27 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 8 цаг 29 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 13 цаг 1 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 13 цаг 7 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 13 цаг 9 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 13 цаг 16 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 17 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 13 цаг 18 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 13 цаг 19 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 13 цаг 19 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 13 цаг 20 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 14 цаг 39 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 14 цаг 50 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 15 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 15 цаг 42 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2025-01-25 Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ 2025-01-25 Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ 2025-01-25
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа ОЛЗ ба ХОХИРОЛ Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top