x

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ

Монголын үндэсний бөхийн холбоо, үндэсний үйлдвэрлэгч “Талх чихэр” компанитай хамтран зохион байгуулдаг “Атар” хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан 19 дэх жилдээ боллоо.

2006 оноос эхлэлтэй уг барилдааныг анх Монгол Улсын хүндэт засуул Ж.Халтмаагийн хүү гавьяат тамирчин Баттуулын санаачилгаар бөхийн ёс жудаг, өв соёлыг залуу хойчдоо өвлүүлэх, ард иргэдэд таниулах зорилгоор зохион байгуулж байв. Тэгвэл 19 дэх удаагийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож үзүүрлэв.

Н.Өсөхбаяр арслангийн хувьд 2022 онд энэхүү барилдаанд түрүүлж байсан бол энэ жил хоёр дахиа түрүүлэв. Ингэснээр тэр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр түрүүлсэн дөрөв дэх бөх боллоо. Түүнээс өмнө одоогийн улсын начин Ш.Тогтохбаяр, А.Алтанхуяг, харцага Ш.Мөнгөнбаатар нар уг барилдаанд хоёр түрүүлсэн юм. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр шинэ он гарснаас хойш Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд үзүүрлэж, “Атар” хэвийн боовны баярын барилдаанд түрүүлж байгаа нь энэ. Тэрбээр түрүүлснийхээ дараа ярихдаа “Даваа бүр чанга байлаа. Аймгийн хурц арслангууд цолныхоо эрэмбийг харуулж, авсан цолондоо эзэн байж бүгд дээшээ барилдлаа. Бэлтгэлийн формоо сайн хадгалж, дараачийн барилдаанууддаа амжилт гаргахын төлөө хичээнэ” гэв.

Их шөвөгт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа. Харин наймд аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан Ц.Төмөрцоож, Г.Цоггэрэл, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр нар үлдэв.

Зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Аварга” дээд сургууль, “Эв Монгол” клубын бөх, аймгийн харцага Б.Ренчинжүгдэрт гардуулсан юм.

Ташрамд сонирхуулахад, хэвийн боовны баярт зориулсан 19 дэх удаагийн барилдаанд аймгийн арслан цолтой 85 бөх зодоглосон бөгөөд энэ нь өмнөх барилдаануудаас хамгийн өндөр чансаатай болов. 

 


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 8 цаг 31 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 8 цаг 31 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 8 цаг 32 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 8 цаг 33 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 13 цаг 6 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 13 цаг 12 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 13 цаг 13 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 13 цаг 20 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 21 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 13 цаг 22 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 13 цаг 23 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 13 цаг 24 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 13 цаг 25 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 14 цаг 44 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 14 цаг 54 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 15 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 15 цаг 47 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2025-01-25 Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ 2025-01-25 Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ 2025-01-25
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа ОЛЗ ба ХОХИРОЛ Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top