x

Victoria's Secret-ийн эзэнт улс нуран унаж байна

"Victoria's Secret компанийн захирал шүүмжлэлийн шахалт, дарамтаас болж огцорлоо"

Дэлхийд нэртэй бренд Victoria's Secret өнчирлөө. Компанийн Ерөнхий захирал Ян Сингер огцорлоо. Сүүлийн үед уг брэндийг дайрсан шүүмжлэлийн шуурга түүнийг огцроход хүргэв. Брэндийг “орчин цагийн шаардлагад нийцэхгүй сексизм гаргасан, хүмүүсийн цөөнхөд хүндэтгэл үзүүлээгүй” гэж буруутгаж байгаа юм. Тэд зөвхөн бүгдийн дуртай, олныг айлмайруулсан очир эрдэнийн шигтгээтэй бюстгальтер хийдэг.

Эмэгтэй хүний дотуур хавцасны Victoria's Secret брэндийг атгадаг L Brands Inc. компанийн ерөнхий захирал Ян Сингер энэ шүүмжлэлийг  давж чадалгүй  огцорлоо. Компанийн маркетингийн захирал Эдуард Резек хэдхэн хоногийн өмнө трансжендер ба plus-size моделиудыг шоундаа авахгүй гэж ярьснаас дуулиан эхэлсэн тухай Hollywood Reporter сонинд өгүүлсэн байв.

Vogue сэтгүүл брэндийн үзүүлбэр дээр трансжендер ба plus-size моделиуд харагдахгүй байна гэсэн шүүмжлэлд хэрхэн хандаж буйг нь Эдуард Резекаас асуусан байна. Тэр “Брэндэд тийм бүсгүйчүүд хэрэггүй, Victoria's Secret-ийн худалдахыг хүсч байгаа фантазид тэд таарахгүй” гэж Резек хариулжээ.

Хожим Victoria's Secret брэндийн твиттер дэх албан ёсны хуудсаар Резек уучлалт гуйсан байв. Тэр уучлалт гуйсан ч Кармен Каррера (трансжендер), Тесс Холлидей (модель plus-size) зэрэг загвар өмсөгчид шүүмжлэлээ үргэлжлүүлж, Victoria's Secret брэндийн бодлогыг шүүмжилсээр байна. Үүний улмаас CEO брендаас явах нь зүйтэй гэж Ян Сингер үзсэн ба тэр талаараа ямар нэг тайлбар өгөөгүй.

Модел" Ясмин Вейналдум, Барбара Палвин, Винни Харлоу, Суи Хэ, Белла Хадид, Ламика Фокс

Hollywood Reporter сэтгүүлээс тодруулснаар, Ян Сингер компанид 2016 онд ирээд түүнийг хөгжүүлэхэд чадлаараа зүтгэсэн ч Victoria's Secret санхүүгийн хямралтай учирч, энэ онд худалдаа нь 5 хувиар унасан байв.

Олны хайртай брэндийг эртнээс дайран давшилж эхэлсэн тул одоо тэдэнд шинэ эргэлт хэрэгтэй байна. Резак ярьсны дараа Канадын транссексуаль блогчин Жижии Горжез YouTube дээр «SHAME ON YOU Victoria's Secret» (Victoria's Secret чамд ичгүүр) нэртэй видеог нийтэлжээ. Тэр “Энэ брэндийг худалдан авах нь түүнд ихээхэн баяр хөөр байсан. Одоо бол түүнийг худалдан авахгүй” гэж зарлав. Жижи 1995 оноос хойш загварын ертөнц их өөрчлөгдлөө. Биеийн өөр өөр хэлбэр нь өнөө цагт хэрэгтэй гэж онцолсон байв. Худалдан авагчид дунд трансжендер байгааг мартах ёсгүй хэмээн тэр хэлжээ.

Тэр Victoria's Secret хөхний даруулгаа тайлаад “эд ингээд үйлчлүүлэгчээ алдлаа” гэсэн байв.

Victoria's Secret  нь эмэгтэйчүүдийн дотуур хавцас, хувцас, гоо сайхны бараа гаргадаг Америкийн хамгийн алдартай компани бөгөөд түүний бүтээгдэхүүнийг Адриана Лима, Жижи ба Белла Хадид нарын моделиуд танилцуулдаг. Компани нь “сахиусан  тэнгэрүүд” гэх загвар өмсөгчдөөрөө олныг байлдан дагуулсан юм. Жил бүр дэлхийн янз бүрийн хотуудад явуулдаг шоу нь 2018 оны арваннэгдүгээр сарын 8-нд тун амжилтгүй өнгөрөв. Загварын ертөнц өөрчлөгдөж байна. Тэр нь орчноо дагаад хувирч, харин брэндийн сахиусан тэнгэрүүд нь хамгийн үзэсгэлэн төгс ягаан зүүд хэвээр үлджээ. Муу зүйл байхгүй л дээ. Шүүмжлэгчдийн дунд атаархагч нар их байгаа нь мэдээж. Гэхдээ...

М.Цогт

Холбоотой нийтлэл: Адриана Лима 19 жилийн дараа сахиусан тэнгэрийн далавчаа орхилоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 56 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 1 цаг 2 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 1 цаг 8 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 1 цаг 13 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 19 цаг 33 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 19 цаг 35 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 19 цаг 48 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 19 цаг 51 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 19 цаг 53 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 19 цаг 55 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 19 цаг 58 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 20 цаг 2 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 20 цаг 5 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 20 цаг 22 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 22 цаг 42 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 23 цаг 0 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? Өчигдөр 11 цаг 21 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Өчигдөр 11 цаг 18 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ Өчигдөр 11 цаг 17 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна Өчигдөр 11 цаг 16 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на...
Top