Өмнөговь аймгийн нэрэмжит Өсвөр ба залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Тус барилдааны өсвөрийн 16, 17, 18 гэсэн гурван насны ангилалд 21 аймаг, 9 дүүрэг, спортын сургууль, бөхийн дэвжээ, клубын төлөөлөл 81 байгууллагын 230 гаруй хүүхэд бүртгүүлэн барилдаж байна. Мөн Тува улсын баг тамирчид зорин ирж оролцож байна.
Нээлтийн үйл ажиллагаа 15:30 цагаас болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.