x

Мунхагийн хана

Саруул, мунхаг хоёрын дундуур яагаад ч давшгүй тийм хана байдаг. Ай байдаг, аргагүй л байдаг.

Яг л зам хөндөлсөн хээв нэг алхах үхэр лүгээ адил яагаад ч нэмэргүй мунхаг гэж байдаг.

Ямар ч нас хүйс, боловсрол IQ, орлого амжилт, албан тушаал, нэр хүнд үл харгалзан хэнд ч шүглэж мэдэх тэрхүү мунхагт үндсэн гурван онцлог бий.

1. Мэдэхийг үл хүсэгч

"Хүн хэлээрээ, мал хөлөөрөө. Ярилцаад үзвэл ойлголцож л таараа" гэх бодол бүр гайхаж алмайртал огт үйлчилдэггүй тийм хүмүүс байдаг.

Үнэндээ "Надад хамаагүй", "Угаасаа мэднэ" зэрэг бодолд тархиа сэмхэн эзэмдүүлсэн тэр мөчид мунхагийн хана сүндэрлэн босож, та ч бас тэдний нэг болон хувирдаг.

Тийм хүмүүс зам хөндөлсөн хээв нэг алхах үхэр лүгээ адил амгалан хийгээд авралгүй.

2. Хувийн онцлогоороо гайхуулагч

Өөрийгөө чухалчилж, өөртөө дурлаж, санаа зовтол онцгойрох гэж тачааддаг хүмүүс байдаг.

Бусдаас ялгарч чадсан хүн л амжилтад хүрч алдартан болдог гэж тас эндүүрсэн тэдгээр хүмүүс гол төлөв хаа газар төвөг удаж явдаг.

Тийм хүмүүс зам хөндөлсөн хээв нэг алхах үхэр лүгээ адил ихэмсэг хийгээд ичгэвтэр.

3. Эцсийн цэгийг хатгахаар улайрагч

Бүхий л асуудалд хар цагаан хоёрхон өнгө түрхэж, гуравдагч хувилбарыг тэвчиж чаддаггүй тийм хүмүүс байдаг.

Аанай л амьдралыг 10 жилийн шалгалтын бодлоготой андуурч, цор ганц зөв хариултад олзлогдогч.

Тийм хүмүүс зам хөндөлсөн хээв нэг алхах үхэр лүгээ адил зөрүүд хийгээд ширүүн.

Саруул, мунхаг хоёрын дундуур яагаад ч давшгүй тийм хана үнэхээр байдаг.

Түүнийг мэдэж авах нь танд хоёр талаар ашигтай.

  1. Зарим хүнтэй хий дэмий зууралдаж, хамаг тамираа шавхалгүйгээр эртхэн орхиход тустай.
  2. Өөрийгөө хананы аль талд буйгаа хааяадаа шүүн цэгнэхэд нэмэртэй.

XXI зууны хамгийн нөлөө бүхий япон номын нэгд тооцогддог "Мунхагийн хана" номд мунхаг, мунхаглалыг ийнхүү томьёолжээ.

Уншигчийн хувиар төрсөн сэтгэгдлээ хэлэхэд, зам хөндөлсөн хээв нэг алхах үхэр лүгээ амьдарна гэдэг нэгэн бодлын юутай хялбар, юутай жаргалтай мэт.

Түүний дэргэд дээрх гурван шинжийг үргэлж бодолдоо тогтоон цэгнэж амьдарна гэдэг үхэн үхтлээ уул өөд мацах мэт зүдрэлтэй гэмээр.

Оюун ухаан гэдэг хүний мөн чанар мөн ч юм шиг, биш ч юм шиг. Мөн юм гэвэл тархиа ажиллуулах нь яагаад тийм хэцүү бөгөөд ховор байдаг юм бол?

Амьдралын зорилгыг жаргах юм гэвэл мунхагийн ханатай ч хааяадаа дотносон нөхцөхөд юуны буруу?

Гэлээ гээд хэн мэднэ гэх вэ дээ, амьдралын зорилгыг ч, хүний жаргалыг ч.

Авралгүй мунхагийн төлөөлөл би хэрхэхийг танд яахан зааж зүрхлэх билээ.

Гэхдээ юутай ч та өөрийгөө мунхаг биш гэж боддог бол, эсвэл ядаж л нөгөө талд нь байх сан гэж тэмүүлдэг бол олон юм бодолгүй энэ нийтлэлийг эргэн тойрондоо түгээгээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
НАТО-гийн тэргүүн М.Рютте Киевт айлчилж байна Өчигдөр 15 цаг 28 мин ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарыг Бригадын генерал цолоор шагнав Өчигдөр 15 цаг 13 мин Л.Оюун-Эрдэнэ: 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 онд нэг хүнд ноогдох ДНБ $10 мянга хүрнэ Өчигдөр 15 цаг 08 мин ГЕГ: Замын хашлага, бордюрын импорт өмнөх онтой харьцуулахад 30 дахин нэмэгдсэн Өчигдөр 14 цаг 58 мин Л.Гантөмөр: Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа гишгэж болохгүй Өчигдөр 12 цаг 58 мин Дэлхийн хамгийн үнэтэй ЦАГААН БУДАА: Ямар үнэтэй, яагаад хамгийн ашигтай вэ? Өчигдөр 12 цаг 52 мин Халуун орны ой, тансаглал бүхий 122 давхар TIGER SKY TOWER Өчигдөр 12 цаг 49 мин Иран дайнд бэлэн: Ойрхи Дорнодын байдал хурцдав Өчигдөр 12 цаг 48 мин Х.Тэмүүжин: Байгууллагын даргын гаргасан журмаар иргэний үндсэн эрх рүү халддагийг зогсоох ёстой Өчигдөр 11 цаг 50 мин Мунхагийн хана Өчигдөр 11 цаг 22 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааг цахимаар явуулна Өчигдөр 11 цаг 06 мин "G7" хүлээц тэвчээртэй байхыг Ойрх Дорнодын орнуудад уриалжээ Өчигдөр 10 цаг 59 мин Р.Сэддорж: Төр бүтээн байгуулалт хийхээсээ илүү хувийн хэвшилдээ тэр орон зайг нь үлдээх ёстой Өчигдөр 10 цаг 54 мин Монгол бөхийн өргөөнд энэ сард дөрвөн барилдаантай Өчигдөр 10 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан Өчигдөр 09 цаг 41 мин Ц.Элбэгдоржоор айлгадаг МАН-ын технологи Х.Баттулгаар үргэлжлэв Уржигдар 13 цаг 02 мин “Зариг” Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг үгүй хийсэн үү? Уржигдар 11 цаг 47 мин "Украин бол Орос”, “Оросын ертөнц” гэж дайтаад байж байгаа царай нь! Уржигдар 11 цаг 22 мин LV брэнд “Формула-1”-тэй 10 жилийн гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 15 мин Өнөр хорооллын ард 2.7 км, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд 5.6 км авто замыг жишиг байдлаар шинэчилнэ Уржигдар 11 цаг 00 мин
iИх уншсан
Мунхагийн хана 2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойг чинь түймэрд... Зээлдмэл содон үг Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү Л.Гантөмөр: Үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа ... Х.Тэмүүжин: Байгууллагын даргын гаргасан журмаар иргэний үнд... Монголчууд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" бол... Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно Хүйтэн дайн дахин эхлэх үү? "Украин бол Орос”, “Оросын ертөнц” гэж дайтаад байж байгаа ц... “Зариг” Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг ... Ц.Элбэгдоржоор айлгадаг МАН-ын технологи Х.Баттулгаар үргэлж... Алх барьсан хүнд хүн болгон хадаас шиг харагддаг... Морь унасан "толгойгүй" сайд нар Р.Даваадорж: Үндэсний баялгийн сан нь иргэний биш, даргад да... Хан-Уулчууд итгэл даах нэр дэвшигчээр Болдхуягийн Билэгтийг ... Өнөөдөр Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар х... Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хэсэгч... Дэлхийн хамгийн үнэтэй ЦАГААН БУДАА: Ямар үнэтэй, яагаад хам...
Top