Маргааш буюу 3-ны өдрөөс Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажил эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор эхний шатанд Шар хаднаас “Улаанхуаран эко” хүнсний зах хүртэл авто замыг аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас 5-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хаана.
Харин хоёрдугаар хэсэг буюу “Улаанхуаран Эко” хүнсний захын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл авто замыг аравдугаар сарын 5-ны 06:00 цагаас 7-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хаана.
Иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.