x

И.Маск: Ангараг руу дөрвөн жилийн дараа жолоодлогот нислэг хийнэ

SpaceX” компанид зохион бүтээсэн “Starship” сансрын хөлгийг хоёр жилийн дараа Ангараг гариг руу хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд тус гараг руу анхны жолоодлогот нислэгийг дөрвөн жилийн дараа хийнэ гэж Илон Маск мэдэгджээ.  

“Starship” хөлгийг Ангараг руу илгээснээр гараг дээр газардах технологийг боловсруулах ажээ. “Хэрэв амжилттай газардаж чадвал тус гараг руу дөрвөн жилийн дараа анхны жолоодлогот нислэгийг үйлдэнэ” гэж И.Маск Х сүлжээнд бичжээ. “Үүний дараа Ангараг руу хийх нислэгүүдийг геометрийн прогрессоор эрчимтэй үйлдэх болно. Бидний зорилго бол 20 жилийн дотор хот байгуулах явдал юм” гэж тэрбээр бичсэн байна.

И.Маскийн хэлснээр, ийм хотыг байгуулахын тулд Ангараг гаригт ачаа хүргэх зардлыг одоогийн нэг тонн тутамд 1 тэрбум ам.доллар байгаагаас 100 мянган ам.доллар хүртэл бууруулах шаардлагатай ажээ. “Тиймээс технологийн тухайд 10 000 дахин боловсронгуй байх ёстой. Энэ бол маш хэцүү, гэхдээ боломжгүй зүйл биш" гэж тэрбээр хэлээд “SpaceX” компани "дахин ашиглах боломжтой" анхны пуужингийн угсрааг бүтээж, түүнийгээ олон удаа ашиглах боломжтой болгосныг дурджээ. 

“Starship” бол гариг хоорондын нислэгт зориулагдсан сансрын хөлөг юм. Уг хөлөг нь урьд өмнө бүтээсэн сансрын хөлгүүдээс хамгийн том нь бөгөөд 150 тонн ачаа тээвэрлэх чадалтай. “Starship”-ийг Сар, Ангараг гараг руу хүн болон ачаа хүргэх зорилгоор зохион бүтээсэн бөгөөд тус хөлөгт зориулж 33 хөдөлгүүр бүхий хэт хүнд даацын “Super Heavy” зөөгч пуужинг бүтээжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард “SpaceX” компани гурав дахь удаагаа “Starship”-ийг туршсан юм. Туршилтын үеэр пуужин сансарт гарсан гэж тус компани мэдээлсэн боловч дэлхийн агаар мандалд буцаж орох үед “Starship”-ээс дохио ирэхээ больсон тул пуужингийн эхний угсраа газардаж чадаагүй гэж CNN суваг мэдээлж байв.

И.Маск хүнийг "олон гаргийн төрөл зүйл" болгон хувиргахыг мөрөөддөг гэж урьд нь мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сард “Super Heavy” пуужингийн хурдасгуурыг турших нислэгийн бичлэгийг твиттерт нийтлэхдээ тэрбээр "Starship” нэг л өдөр биднийг Ангараг руу аваачна гэж бичиж байв. "Хэзээ аваачих вэ гэсэн нэгэн хэрэглэгчийн асуултад хариу өгөхдөө И.Маск дараагийн 5 жилд аваачиж магадгүй бөгөөд "хамгийн өндөр магадлалтай" нь дараагийн 10 жилд тохиолдох болно гэжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 3 цаг 8 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 3 цаг 13 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 3 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 3 цаг 19 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 3 цаг 21 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 3 цаг 21 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 3 цаг 23 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 3 цаг 24 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top