x

Хомын талын амьтад өсөж үржсээр байна

Завхан аймгийн Хомын тал нь арал мэт өвөрмөц тогтоцтой учир амьтдын аюулгүй таатай амьдрах орчин болдог. Зарим амьтны хувьд хоргодож үлдэх сүүлчийн тархац нутаг ч байж болох юм гэж "Хомын талын тахь" ТББ-аас онцлов.

Учир нь Хомын талд нутагладаг тахь, бөхөн зэргээс гадна сэлгэн нутагшуулсан цагаан зээрийн тоо толгой өсөж 8000 гаруйд хүрчээ. Цагаан зээр нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын талд л бий.

Цагаан зээрийг сэлгэн нутагшуулснаас хойш зээрийн тоо толгой тогтворжоод зогсохгүй Хангайн нурууны баруун хэсгээр ч нүүдэллэх болсон байна.

Хомын тал нь монгол орны баруун хэсэгт, Их нууруудын хотгорт орших бөгөөд Их Монгол элсний баруун хойд үзүүр болон Хар нуур, Багануур, Дөргөн нуур, Завхан гол, Тээл гол зэрэг ус намгархаг газруудтай, говь хээрийн бүсийн нутаг юм.

Баруун, хойд болон зүүн талаараа хоорондоо холбоо бүхий усан сүлжээгээр, өмнөд талаараа их элсэн манхнуудаар хашигдсан 2900 хавтгай дөрвөлжин км талбай бүхий "байгалийн арал" юм.  

Хомын талд 46 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэнээс 7 нь бүс нутгийн болон олон улсын улаан дансанд бүртгэгджээ. Үүнд, тахь, янгир, хар сүүлт зээр, бөхөн, цагаан зээр, зэгсний зэрлэг гахай зэрэг амьтад байна. Цоохор ирвэс гүйдлээр тохиолддог гэв.

Сонирхуулахад Завхан аймаг 2023 оны амьтдын тооллогоор аргаль 447, янгир 1367, халиун буга 3717, бор гөрөөс 2714, цагаан зээр 8000, зэрлэг гахай 30, саарал чоно 541, шар үнэг 500, хярс 700, халздай дорго 300, мануул мий 100, тарвага 7906, боролзон туулай 8500, чандага 4200, өмхий хүрэн 1200-г тоолсон байна.  

 

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын талд тахь буюу Пержевальскийн адууг сэргээн нутагшуулснаас гадна цагаан зээрийг мөн сэлгэн нутагшуулсан юм.

1988-1990 онд Биологийн хүрээлэн, Анчдын нийгэмлэг хамтран дорнодоос цагаан зээрийн 600 гаруй янзагыг

Хомын тал руу тээвэрлэн нутагшуулжээ.

Цагаан зээрийн туурай жижиг, шилбэ нарийн бөгөөд гэрийн хонь, ямаа шиг хөлөө газраар үргэлжлүүлэн чирэлгүй дээр өргөж явдаг. Тийм учраас ургамлын ишийг хугалж унаган бэлчээрийг талхилдаггүй онцлогтой амьтан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 2 цаг 41 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 2 цаг 45 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 2 цаг 45 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 2 цаг 47 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 2 цаг 53 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 2 цаг 58 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 2 цаг 59 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 3 цаг 3 мин Найман байршилд зам засварлаж байна 3 цаг 40 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 4 цаг 10 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 4 цаг 15 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 4 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 4 цаг 22 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 16 цаг 49 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 19 цаг 0 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 19 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 19 цаг 33 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 19 цаг 37 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 19 цаг 43 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 19 цаг 46 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top