x

“Теодор Рузвельт” хөлөг онгоц цэргийн сургуулилалтад оролцохоор Өмнөд Солонгост ирлээ

Цөмийн хөдөлгүүрт, нисэх онгоц тээгч “Теодор Рузвельт” хөлөг онгоц Өмнөд Солонгос, Япон улсуудтай хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр Өмнөд Солонгосын Бусан боомт хотод ирсэн тухай АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний албаны хүмүүс бямба гаригт мэдээлжээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард болсон дээд түвшний уулзалтын үеэр гурван улсын удирдагчид Хятад улсын өсөн нэмэгдэж буй хүч чадал, түүнчлэн Умард Солонгосоос учирч буй цөмийн аюулын эсрэг эв нэгдлээ харуулах зорилгоор жил бүр цэргийн сургууль хийхээр тохиролцсон юм. 

Энэ сард болох "Эрх чөлөөний зааг" нэртэй сургуулилалтад "гурван улсын тэнгисийн цэргийн хүчин" оролцох ажээ.  Хамтарсан сургуулилалтын үеэр шумбагч онгоц эсэргүүцэх, агаарын довтолгооноос хамгаалах сургуулиудыг хийнэ гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээвэрлэгч 9-р бүлгийн командлагч, хошууч адмирал Кристофер Александр мэдээлжээ.

Тэрбээр "Энэхүү сургуулилалт нь манай тэнгисийн цэргийн хүчнүүд хоорондын уялдаа холбоог сайжруулах, бид аливаа хямрал, гэнэтийн нөхцөл байдалд бэлэн байгаа эсэхийг баталгаажуулах зорилготой. “Теодор Рузвельт” командлагч хөлөг онгоц байх болно" гэж мэдэгдсэн байна. 

Гурван улс мөн Умард Солонгосоос учирч буй аюул заналын эсрэг хариу арга хэмжээгээ сайжруулах зорилгоор пуужингийн довтолгооноос хамгаалах болон шумбагч онгоц эсэргүүцэх сургуулийг өнгөрсөн онд хийжээ.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 24 жилийн дараа Умард Солонгост айлчилсан. Тэрбээр удирдагч Ким Жөн Унтай харилцан батлан хамгаалах үүрэг бүхий гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд БНАСАУ-ын удирдагч Ерөнхийлөгч Путины энэ алхмыг "эвсэлтэй дүйцэхүйц" хэмээн мэдэгдсэн юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аргентинын эмгэнэл Уржигдар 11 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ Уржигдар 11 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 11 цаг 36 мин У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ Уржигдар 01 цаг 08 мин Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31 Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцож болно 2024-12-31 Энэ онд 15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарчээ 2024-12-31 Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байна 2024-12-31 Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024-12-31 Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 2024-12-30 Хамгийн сайн халамж бол ажлын байр 2024-12-30
iИх уншсан
2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал... Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд а... ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрий... Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохир... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авра... 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Аргентинын эмгэнэл Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ
Top