x

Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ

2024 оны зуны Олимпын наадам эхлэхээс яг 100 хоногийн өмнө Парис хотын цагдаа нар хотын захын Витри-сюр-Сейн дүүргээс олон тооны цагаач иргэдийг албадан гаргаж эхэлснийг Deutsche Welle  мэдээлжээ

Нэгэн автобусны компанийн ашиглалтаас гарсан байран дахь түр хуаранд 450 орчим цагаач амьдарч байсны дийлэнх нь залуу эрчүүд байв. Мөн бага насны хүүхдүүдтэй эхчүүд ч байжээ. 

Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын мэдээлснээр, тэнд байсан цагаачдын ихэнх нь бичиг баримттай байсан бөгөөд нийтийн түрээсийн байранд орохоор хүлээж байжээ.

Ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд болох Олимпоос өмнө хотыг “цэвэрлэх” ажиллагааны явцад хөөгдөж буй хүмүүс орон сууцны тусламж авч чадахгүй байх вий гэдэгт санаа зовж байгаагаа тусламжийн байгууллагууд илэрхийлжээ.

“Албадан гаргаж буй цагаачдын бүлэг нь Францад хамгийн томд тооцогдож байна. Олимпоос шалтгаалан нэг жилийн дотор эндхийн оршин суугчдын тоо хоёр дахин ихэссэн. Өнгөрсөн жил холбогдох албаныхан Олимпын тосгоны ойролцоо амьдардаг цагаачдыг нүүлгэн шилжүүлсний улмаас олон хүн энд ирсэн” гэж “Медецинс ду Монде” хүмүүнлэгийн байгууллагын ажилтан Пол Алаузи ярилаа.

Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хэд хоног үргэлжилнэ гэж эрх баригчид мэдэгджээ. Лхагва гарагт 300 орчим хүнийг дээр дурдсан дүүргээс албадан гаргасан бол 150 хүн өмнөх шөнө нь тэндээс явсан байжээ. Хөөгдсөн хүмүүсийн ихэнхийг Францын бусад хотод хүргэхээр автобусанд суулгасан байна. Энэхүү ажиллагаа нь сургуулийн насны хүүхдүүдийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлнө хэмээн санаа зовниж байгаагаа зарим байгууллага илэрхийлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэрвээ хуучнаараа байсан бол...? 2 цаг 47 мин Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ 3 цаг 5 мин Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ 3 цаг 11 мин Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна 3 цаг 15 мин “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 4 цаг 12 мин Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ 4 цаг 31 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ 5 цаг 2 мин Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ 5 цаг 21 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 41 мин Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон 6 цаг 4 мин Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 6 цаг 22 мин Ихэнх нутгаар дулааны хэм нэмэгдэнэ 6 цаг 40 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 19 цаг 10 мин Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо 19 цаг 39 мин Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг хуралдлаа 20 цаг 40 мин “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн замналд түр өөрчлөлт оруулжээ 21 цаг 41 мин КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж, өөд болжээ Өчигдөр 13 цаг 22 мин АНУ амласан зэвсгийн хангамжаа Украинд явуулж эхэлжээ Өчигдөр 13 цаг 09 мин Сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ Өчигдөр 12 цаг 37 мин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ Өчигдөр 12 цаг 12 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас...
Top