x

Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна

УИХ-ын пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Гэвч уг төсөл сөрөг хүчний зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарсан хэвээр байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 

-Өглөө босоод ирэхэд л нэг шинэ хуулийн төсөл ороод ирчих юм. Ямар ч хурдан хуулийн төсөл болгочихдог юм, сүүлийн найман жилд энэ асуудлыг ярьсан атал сонгууль болохоос гуравхан сарын өмнө ингэж малчдыг хуурч, шилний цаанаас чихэр долоолгож болохгүй.

Энэ хуульд малчдад хэрэгтэй юм огт алга. Бүр улам дарамталсан байна. Одоо болохгүй зүйлээ хүн рүү чихдэг, хууль руу бухдаг байсан одоо бүр уур амьсгалын өөрчлөлт рүү чихэх гэж оролдож байна.

Малчдад бол хууль батлаад өг гэж гуйгаад байгаа зүйл алга. Бид саяхан орон нутагт томилолтоор очсон. Очсон бүх аймаг, сум гамшигт өртсөн байдалтай байна. Энэ тоон мэдээлэл бүгд буруу. Зөвхөн Сүхбаатар аймагт гэхэд сүүлийн хоёр жилд хоёр сая мал хоргодсон байхад хуульд оруулж ирсэн мэдээлэл нь худлаа байна.

Энэ бол зөвхөн цаг агаарын нөхцөл байдлаас болоогүй. Засгийн газраас малчдад зориулсан арга хэмжээг цаг тухайд нь аваагүй балаг нь одоо гарч байна. 

Малчдын зүгээс ганц л юм шаардаж байна. Энэ түүхэнд байгаагүй гамшгийн хохирлыг нэг удаа барагдуулж өгөх, малын гаралтай түүхий эдийг үнэгүйдүүлэхгүй байх л шаардлага тавьж байна. Гэтэл та нар чадахгүй ээ, хоршоолол болж, зээл ав гээд байгааг ойлгохгүй байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: 

-Та хаанахын бодлого ярьж байгаа юм бол гэж гайхтал асуулт асуулаа. Манай улсын уламжлалт мал аж ахуйн салбарыг сэргээх бодлогын хүрээнд хуулийн төсөл оруулж ирсэн.

Малчдыг жаахан чинээлэг болгоё гэхээр уурлаад байх юм. Өнгөрсөн хугацаанд малчдын авсан зээл нь цас зудын хүндрэл үүссэнээс болоод төлөхөд хүндрэлтэй байгаа учир үүнд дэм болох үүднээс ийм хуулийн төсөл оруулж ирсэн. Хоршоонд нэгдэх нь малчны сайн дурын үндсэн дээр хийгдэх зүйл. Бүх малчид үүнд нэгдэхгүй. 

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Хагас жилийн мал тооллого хийгдээд хэдэн малчин өрх ямар тооны малаа алдсаныг нарийн тогтоосны дараа энэ мөнгийг эцэслэн зарцуулах шийдвэр гарна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэрвээ хуучнаараа байсан бол...? 1 цаг 41 мин Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ 1 цаг 59 мин Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ 2 цаг 4 мин Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна 2 цаг 9 мин “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 3 цаг 6 мин Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ 3 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ 3 цаг 56 мин Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ 4 цаг 15 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 35 мин Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон 4 цаг 58 мин Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 5 цаг 16 мин Ихэнх нутгаар дулааны хэм нэмэгдэнэ 5 цаг 34 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 18 цаг 4 мин Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо 18 цаг 33 мин Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг хуралдлаа 19 цаг 34 мин “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн замналд түр өөрчлөлт оруулжээ 20 цаг 35 мин КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж, өөд болжээ Өчигдөр 13 цаг 22 мин АНУ амласан зэвсгийн хангамжаа Украинд явуулж эхэлжээ Өчигдөр 13 цаг 09 мин Сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ Өчигдөр 12 цаг 37 мин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ Өчигдөр 12 цаг 12 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Хэрвээ хуучнаараа байсан бол...? МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ
Top