x

Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 13-14-нд шилжих шөнө Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Дундговийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-ний өдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Улаанбаатар хотод үүлэрхэг, шөнөдөө бороо, нойтон цас, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 13-14 шилжих шөнө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсэг, 14-нд нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүл багасна. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 10-15 метр, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-28 метр хүрч, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар эрс хүйтэрч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 7-12 хэм, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 1-4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 5 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-3 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Хэрвээ хуучнаараа байсан бол...? 2 цаг 29 мин Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ 2 цаг 47 мин Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ 2 цаг 52 мин Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна 2 цаг 57 мин “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 3 цаг 54 мин Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ 4 цаг 13 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ 4 цаг 44 мин Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ 5 цаг 3 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 23 мин Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон 5 цаг 46 мин Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 6 цаг 4 мин Ихэнх нутгаар дулааны хэм нэмэгдэнэ 6 цаг 22 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 18 цаг 52 мин Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо 19 цаг 21 мин Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг хуралдлаа 20 цаг 22 мин “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн замналд түр өөрчлөлт оруулжээ 21 цаг 23 мин КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж, өөд болжээ Өчигдөр 13 цаг 22 мин АНУ амласан зэвсгийн хангамжаа Украинд явуулж эхэлжээ Өчигдөр 13 цаг 09 мин Сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ Өчигдөр 12 цаг 37 мин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ Өчигдөр 12 цаг 12 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас...
Top