x

Гурван улсын Танхимууд бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн хамтарсан хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллахаар тохиролцов

Монгол-Хятад-Оросын ХАҮТ-уудын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган ийнхүү өндөрлөлөө. Энэ удаагийн чуулган “Улс хоорондын эдийн засгийн харилцааг дэмжихэд ХАҮТ-уудын оролцоо”, “Монгол, Хятад, Оросын хөрөнгө оруулалтын боломжууд, хамтын ажиллагаа” үндсэн хуралдаан, “Монгол, Хятад, Оросын чөлөөт бүсүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, гарц, шийдэл”, “Монгол, Хятад, Оросын хөдөө аж ахуйн салбарын худалдааны нөхцөл байдал”, “Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаа, “Барилга, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааны боломжууд” салбар хуралдаануудад ОХУ-ын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Катырин Сергей Николаевич, БНХАУ-ын ОУХДХ-ны орлогч дарга Жан Шао Ган болон бусад ХАҮТ-уудын удирдлагууд, бизнес эрхлэгчдийн нийт 600 гаруй төлөөлөл оролцов.

Гурван улсын бизнес эрхлэгчдийн зүгээс Монгол Улсын 6 аж ахуйн нэгж, БНХАУ-ын 4 аж ахуйн нэгж, ОХУ-ын 3 аж ахуйн нэгж өөрсдийн төслөө танилцуулж, бизнес уулзалтуудыг зохион байгууллаа.

Чуулганы хүрээнд МҮХАҮТ, орон нутгийн салбар танхимууд Орос, Хятадын холбогдох Танхимууд хооронд хамтран ажиллах 50 гаруй санамж бичиг, Монгол, Хятадын 3 компани гэрээ байгуулан, хамтран ажиллахаар тогтов.

Нэгдсэн чуулганд Монгол Улсын төр засгийн байгууллагууд өндөр ач холбогдол өгч ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж нар болон төрийн эрх бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм.

Арбитрын шийдвэрийг харилцан хэрэгжүүлэх талаар гурван улсын арбитрын байгууллагуудын төлөөллийн уулзалт зохион байгуулагдаж, гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрын байгууллагуудын хоорондын нягт хамтын ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гадаад арбитрын бүрэлдэхүүнд тус тусын харъяат арбитрчдыг оруулах талаар хөхиүлэн дэмжих, гурван талт түншлэлийн санамж бичиг байгуулахаар тохирлоо.

Монгол, Хятад, Орос гурван улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийн тулд ХАҮТ-ууд хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, тус тусын төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцлов.

Гурван улсын ХАҮТ-уудын Худалдаа, эдийн засгийн XVII чуулга уулзалтыг 2024 онд БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо зохион байгуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 3 цаг 35 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 3 цаг 39 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 3 цаг 40 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 3 цаг 41 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 3 цаг 47 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 3 цаг 52 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 3 цаг 54 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 3 цаг 57 мин Найман байршилд зам засварлаж байна 4 цаг 34 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 5 цаг 4 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 5 цаг 10 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 5 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 5 цаг 16 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 17 цаг 43 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 19 цаг 54 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 20 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 20 цаг 28 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 20 цаг 32 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 20 цаг 37 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 20 цаг 41 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top