Ханжоу 2022 Азийн зуны спортын Пара наадам БНХАУ-д үргэлжилж байна. Өнөөдөр Монголын дөрвөн тамирчин медалийн тавцанд зогслоо.
- Пара таеквондогийн эрэгтэйчүүдийн к44 ангиллын -63кг жинд дэлхийн таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ алтан медаль,
- Жүдогийн эрэгтэйчүүдийн -90 кг жинд ОУХМ Б.Батхуяг Узбекистаны бөх Абдиев Турганыг ялж хүрэл медаль,
- Жүдогийн эмэгтэйчүүдийн -70 кг ОУХМ Т.Лхагважав Энэтхэгийн бөх Салаве Ренука Нараянтай барилдаж цэвэр ялснаар хүрэл медаль,
- Хөнгөн атлетикийн F-40 шидэлтийн эрэгтэй ангилалд Б.Цэгмэд хүрэл хүрэл медаль хүртлээ.
Манай улс энэ удаагийн Азийн Пара наадамд нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 16-р байрт эрэмбэлэгдэж байна. Мөн гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас таеквондогийн төрөлд алтан медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо.
“Ханжоу-2022” Азийн зуны спортын пара наадамд Монголын баг тамирчид спортын 14 төрөл (жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон)-д 68 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорьж байна.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо