Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны хавар тавдугаар сард осгосон бугын элийг тэжээн өсгөж, Борхүү хэмээн нэрлэсэн билээ. Өнгөрсөн онд түүнийг Богдхан ууланд нутагшуулсан юм. Харин саяхан олон нийтийн сүлжээнд Борхүүг өсгөсөн эзэд рүүгээ очсон гэх мэдээлэл тараад буй.
Тэгвэл энэ талаар БОАЖЯ-наас тодруулахад "Энэ мэдээлэл худал бөгөөд Борхүү Богд уулын Тайны аманд ижил сүргийн хамт байгаа. Ойрын хугацаанд түүнд электрон чип суулгаж, Богдхан ууланд нутагшуулахаар төлөвлөж байна" гэлээ.