“Gobi bear” төслийн удирдагч Харри Рейнольдс 2005 оноос жил бүрийн хавар, намар Монголд ирж, говийн баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүх ажлыг явуулдаг.
Гэвч коронавирусийн улмаас улс орон бүр хөл хорио тогтоож, Харри болон олон улсын бусад судлаачид Монголд ирэх боломжгүй болж дээрх ажил саатаад байсан юм.
Тэгвэл энэ сард “Gobi bear” төслийн багийнхан Монголд ирж, мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүхээр Говийн их дархан цаазат газрыг зорьсон байна.
Судалгаанд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаач Г.Дэлгэрчимэг, Олон Улсын баавгай судлалын нийгэмлэгийн профессор Андреас Зедроссер, Жерри Белант болон ХААИС, “Мазаалай хамгаалах сан” ТББ, ГИДЦГ-ын "А" бүсийн хамгаалалтын захиргаа, ШУА-ийн хамтарсан баг оролцож байна.