x

Булганы Хутаг-Өндөр, Дорнодын Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. 

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 12-15 гэр(сууц), 16 хашаа(саравч), нэг автомашин, ойн 42 га, хээрийн 202,847 га, нийт 202,889 га талбай өртжээ.

Сүүлийн гурван өдрийн хугацаанд Увс аймгийн Бөхмөрөн, Дорнод аймгийн Булган, Чулуунхороот, Чойбалсан, Гурванзагал сум, Булган аймгийн Хутаг-Өндөр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан цагаан суманд нийт есөн удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдлээ.

Үүнээс өнөөдрийн байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Бүртгэгдсэн түймрийг унтраахаар  давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, орон нутгийн иргэд зэрэг нийт 830 гаруй хүн, 90 орчим техник хэрэгсэлтэйгээр ажилласан.

Хаврын хуурайшилтын улирал эхэлчихсэн, салхи шуургатай байгаа нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул иргэн та хаврын салхи, шуургатай өдрүүдэд ой, хээрт явахдаа:

  • Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах

  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх

  • Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах

  • Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх

  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх зэргээр галын аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 53 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 59 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 1 цаг 18 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 1 цаг 19 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 1 цаг 22 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 1 цаг 23 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 1 цаг 25 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 1 цаг 28 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 1 цаг 28 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 1 цаг 29 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 1 цаг 30 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 1 цаг 31 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 18 цаг 1 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 18 цаг 2 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 18 цаг 6 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 18 цаг 9 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 18 цаг 11 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 18 цаг 14 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 18 цаг 17 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 18 цаг 20 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top