Гуравдугаар сард олон жилийн дунджаас дулаан байх талаар цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн билээ. Монгол оронд урин дулаан цаг ирж, дулаан хавар болохыг амьтад хүртэл шивнэж байна. Энэ хаврын эхний нүүдлийн шувууд Монгол нутагт иржээ.
Манай улсад 57 зүйлийн усны шувуу бүртгэгдсэнээс хамгийн түрүүнд ангир шувуу газрын холоос зорин ирдэг байна. Тэгвэл гуравдугаар сарын эхэн үеэс усны шувуудын түрүүч өнөөдөр Өмнөговь аймгийн Далангийн булаг дээр ирснийг зурагт буулгажээ.
Нүүдлийн шувуудаас буурал галуу, хондон ангир, шовтгор алаг нугас ирээд байна.