x

АНУ-ын тагнуулын алба Хятадын тайлбарыг няцаалаа

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын сөнөөгч онгоцонд харвуулсан Хятадын агаарын бөмбөлөг нь харилцаа холбооны мэдээлэл цуглуулах чадвартай хэд хэдэн антен, багаж хэрэгсэлтэй байсан гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдлээ.

Ерөнхийлөгч Байдены засаг захиргаа агаарын бөмбөлгийг Хятадын цаг агаарын судалгаанд ашигладаг иргэний зориулттай байсан, мөн замаасаа хазайсан гэсэн Хятадын мэдэгдлийг эсэргүүцэхийн тулд тагнуулын мэдээллийг ил болгожээ.

"Бөмбөлөгний төхөөрөмж нь тагнуулын тандалтад зориулагдсан байсан бөгөөд цаг агаарын бөмбөлөг дээрх төхөөрөмжтэй нийцэхгүй байсан" гэж Төрийн департамент мэдэгджээ.

Бөмбөлөг агаарт хэвээр байх үед Америкийн U-2 хяналтын онгоцууд түүний зургийг авчээ.  Бөмбөлөг нь харилцаа холбооны мэдээллийг цуглуулж, газарзүйн байршлыг тогтоох чадвартай хэд хэдэн антентай, олон идэвхтэй тагнуулын цуглуулагч мэдрэгчийг ажиллуулахад хангалттай хэмжээний нарны зайн хавтантай байсан байна.

АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр Хятад улс дэлхийн 40 гаруй улс руу агаарын бөмбөлөг илгээж, тагнуулын ажиллагаа явуулжээ. Хяналтын хувьд бөмбөлөг нь хиймэл дагуулаас зарим давуу талтай. Тэд нэг газраас нөгөө рүү хөөрч, илүү тод дүрс гаргаж, газраас илүү олон дохио авахын тулд доош нисч чаддаг байна.

АНУ-ын албаны хүмүүс бөмбөлөг ямар сайтуудыг онилсон байсныг тогтоогоогүй байна. Албаны хүмүүс агаарын бөмбөлөг АНУ-ын цөмийн байгууламжийн талаар ямар ч нууц мэдээлэл аваагүй гэдэгт итгэлтэй байгаа ч юу цуглуулсан нь тодорхойгүй байна. 

Тэд унасан бөмбөлөгний хог хаягдлаас илүү мэдээлэл олж авна гэж найдаж байна.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аргентинын эмгэнэл Уржигдар 11 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ Уржигдар 11 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 11 цаг 36 мин У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ Уржигдар 01 цаг 08 мин Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31 Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцож болно 2024-12-31 Энэ онд 15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарчээ 2024-12-31 Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байна 2024-12-31 Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024-12-31 Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 2024-12-30 Хамгийн сайн халамж бол ажлын байр 2024-12-30
iИх уншсан
2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал... Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд а... ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрий... Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохир... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авра... 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Аргентинын эмгэнэл Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ
Top