x

Зудын эрсдэл баруун аймгуудаар ихээхэн нэмэгдэж, хаваржилт хүндрэхээр байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргажээ.

Зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 гаруй хувьд их (35% нэн их, 41% их), 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна.

Аймгийн дүнгээр үзвэл Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймаг зудын эрсдэл ихтэй гарчээ.

Тодруулбал, зудын эрсдэл баруун аймгуудаар ихээхэн нэмэгдэж, хаваржилт илүү хүндрэхээр байна.

Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа, нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлжээ.

Зудын эрсдэл ихтэй бүс нутгаар нягтарч хатуурсан зузаан цастай, хүйтэн, малын тарга хүч муу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй байгаа нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, зарим суманд мал хорогдож байна.

Цасан бүрхүүлийн мэдээгээр нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их, Увсын  Давст, Завханы Баянтэс, Тэс, Улаанбаатарын Багануур, Төвийн Эрдэнэд 21-23 см зузаан цастай байна.

  1. Баян-Өлгийн Сагсай

  2. Увсын Тэс, Баруунтуруун, Малчин, Хяргас, Түргэн, Зүүнговь

  3. Ховдын Булган, Алтай, Үенч

  4. Завханы Улиастай, Баянхайрхан, Отгон, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Нөмрөг

  5. Өвөрхангайн Бат-Өлзий

  6. Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ

  7. Орхоны Жаргалант, Баян-Өндөр

  8. Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Түшиг, Хушаат

  9. Төвийн Баян, Мөнгөнморьт, Цээл, Угтаалцайдам, Алтанбулаг, Жаргалант

  10. Улаанбаатарын Налайх

  11. Хэнтийн Норовлин, Батширээт, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Баян-Овоо

  12. Сүхбаатарын Асгат, Халзан

  13. Дорнодын Булганд цасны зузаан 11-20 см.

Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар 6-10 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-60 см зузаан цастай байна.

Ус цаг уурын улсын сүлжээн дээр цасны ажиглалт, хэмжилтийг дөрвөн янзаар хийдэг.

  1. Өдөр тутам цаг уурын ажиглалтын талбайд өглөө бүр 08:00 цагт

  2. 10 хоног тутам (хээрийн цасны хэмжилт, сар бүрийн 10, 20, 30/31-нд)

  3. Өвлийн бэлчээрийн цасны явуул судалгаа жил бүрийн нэгдүгээр сарын дунд арав хоногт орон даяар, багийн нутгаар

  4. Цаг үеийн нэмэлт ажиглалт цас ихтэй хүндэрсэн газарт гэсэн хөтөлбөрийн дагуу хийдэг.

Эдгээр мэдээллээс үзэхэд зарим газраар зузаан цастай, цасны өнгөн хэсэг мөстөж хатуурсан (шилэн зуд), нягт ихтэй байгаа нь мал бэлчээрлэлтэд таагүй нөлөөлж байна хэмээн Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ХАА-н цаг уурын судалгааны хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 1 цаг 1 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 1 цаг 7 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 1 цаг 26 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 1 цаг 27 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 1 цаг 29 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 1 цаг 31 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 1 цаг 33 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 1 цаг 35 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 1 цаг 36 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 1 цаг 37 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 1 цаг 38 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 1 цаг 39 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 18 цаг 9 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 18 цаг 10 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 18 цаг 14 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 18 цаг 17 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 18 цаг 19 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 18 цаг 22 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 18 цаг 25 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 18 цаг 28 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top