Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ.
Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс "Төв аймгийн Борнуур суманд өнөөдөр 15:08 цагийн үед 4,1 магнитуд газар хөдөлж, Улаанбаатарт чичирхийлэл мэдрэгдсэн. Одоогоор нийслэлд хэчнээн магнитудын чичирхийлэл мэдрэгдсэнийг тогтоохоор ажиллаж байна" гэлээ.
Төв аймгийн Борнуур сумын төвөөс баруун хойд зүгт зургаан километрийн зайд газар хөдөлсөн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жилийн байдлаар 1-4 магнитудын нийт 1000 гаруй газар хөдлөлт болжээ.
Сэтгэгдэл (1)