x

Орон нутгийн замд зорчихдоо автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг хангахыг сануулж байна

Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ онд автомашинтайгаа цасанд суусан, боогдсоны улмаас иргэд хөлдөх, осгох эрсдэлтэй 50 гаруй дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу аврагчид шуурхай ажиллаж 300 гаруй иргэний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалсан байна.

Харамсалтай нь энэ төрлийн дуудлага сүүлийн үед амралтын өдрүүдэд нэмэгдэж, бага насны хүүхдүүд хөлдөх осгох эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа гэж тус газраас мэдээллээ.

Тухайлбал, өчигдөр 19:21 цагт Багахангай дүүргийн 2 дугаар хороо Хангайн зөрлөгийн нүхэн гарцнаас баруун урд зүгт суудлын автомашин цасанд сууж бензингүй болсон гэх дуудлага бүртгэгдэж, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход хоёр том хүн, хоёр хүүхэд автомашинтайгаа цасанд суусан, бензин дууссан байсныг чирч гаргасан.

Мөн тус дүүргийн Өндөр дэл хэмээх газарт Toyota маркийн автомашин замын хажууд цасанд суусан гэх дуудлага өнөөдөр 15:00 цагт бүртгэгдэж, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход хоёр том хүн, нэг хүүхэд автомашинтайгаа цасанд суусан байсныг чирч гарган аюулгүй байдлыг хангажээ.

Иймд иргэд цаг улирлын нөхцөл байдлыг харгалзан орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг ханган, баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 3 цаг 53 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 4 цаг 0 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 4 цаг 18 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 4 цаг 20 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 4 цаг 22 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 4 цаг 24 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 4 цаг 26 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 4 цаг 28 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 4 цаг 29 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 4 цаг 29 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 4 цаг 30 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 4 цаг 32 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 21 цаг 1 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 21 цаг 3 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 21 цаг 6 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 21 цаг 9 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 21 цаг 11 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 21 цаг 15 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 21 цаг 18 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 21 цаг 20 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top