x

ХЭЭРИЙН СУДАЛГАА: Зөвхөн Монголд байдаг монгол бөхөн 13,925 тоо толгой байна

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч тооллого судалгааг өнгөрсөн сард хийжээ. Хээрийн судалгааны ажлын үр дүнд монгол бөхөнгийн тоо толгой хамгийн багадаа 13,925 байгааг тогтоожээ. Эргэн сануулахад, Өнгөрсөн жил 10077 гаруй монгол бөхөн тоологдож байсан билээ.

Дэлхийд зөвхөн Монголд байдаг монгол бөхөнгийн тоо толгойг тогтоох, цаашдын хамгааллын арга хэмжээг зөв төлөвлөхөд шаардлагатай мэдээлэл цуглуулахдаа энэ нэн ховор амьтны тархац байршил, тоо толгой, өвчний мэдээлэл, тархац нутгийн нөхцөл байдлыг газар дээр нь баримтжуулан бүртгэх шаардлагатай байдаг ажээ.

Судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шугаман замналын аргаар бөхөнгийн тархац нутаг болох Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Ховдын Манхан, Увсын Завхан сум, Завханы Дөрвөлжин сумын нутагт хийсэн байна. Мэргэжилтнүүдийн ярьснаар тооллогын үед өвчтэй болон үхсэн монгол бөхөн таараагүй ажээ. Хамгаалал сайжирч, тоо толгой өсөхийн хэрээр монгол бөхөн тархац нутгаа тэлж байна. Жишээ нь, Увс аймгийн Наранбулаг сумын нутагт 37 бодгаль бөхөн бүртгэгдсэн ба энэ байршил нутаг нь Хяргас нуураас баруун тийш байгаа юм. Наранбулагийн байгаль хамгаалагч, байцаагч нарын аман мэдээгээр дээрх цөөн тооны бөхөн 2020-2022 онд тогтвортой байршиж байгаа юм байна. Бусад тусгаар популяци дахь бөхөнгийн, тоо толгой ч бага багаар өсөж байгаа билээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Б.Гантулга “Энэ зуны хувьд бөхөнгийн тархац нутаг болох Дөргөний хүрэн тал, Хүйсийн говь, Шаргын говьд хур тунадас тун бага орж өвсний гарц гэх зүйлгүй зуншлага тааруу байлаа. Хэрэв цас ихээр орвол бөхөнгийн нөхцөл байдал энэ өвөл хүндрэх төлөвтэй байна” гэж ярилаа.  

Хэдийгээр монгол бөхөнгийн тоо толгой бага хэмжээгээр өссөн ч энэ нь сэтгэл тайвшрах үйл явдал биш юм. Учир нь, хууль бус агнуур, бэлчээрийн хомсдол, ган зуд, халдварт өвчин гээд монгол бөхөнд заналхийлэх аюул олон, үүнээс шалтгаалж амархан хорогддог эмзэг амьтан.

2014 оны байдлаар 15 мянган монгол бөхөн байв. Харамсалтай нь, 2017 онд дэгдсэн бог малын мялзан өвчин, зудын улмаас монгол бөхөн нэг дор олон мянгаараа хорогдож ердөө 3000 гаруй болж байсан “гашуун түүх” бий. Тиймээс бөхөнг түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах, хэд хэдэн тусгаар бие даасан популяци үүсгэх нь ган, зуд, халдварт өвчний эрсдэлийг бууруулах боломжтой юм. Түүнчлэн бөхөнгийн үржил, төллөлт явагддаг бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хууль бус агнуурыг бууруулах ажлыг хийх нь энэ нэн ховор амьтныг мөхлөөс аврах арга зам юм гэж судлаачид үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 3 цаг 35 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 3 цаг 41 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 4 цаг 0 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 4 цаг 1 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 4 цаг 3 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 4 цаг 5 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 4 цаг 7 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 4 цаг 9 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 4 цаг 10 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 4 цаг 11 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 4 цаг 11 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 4 цаг 13 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 20 цаг 42 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 20 цаг 44 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 20 цаг 47 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 20 цаг 51 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 20 цаг 53 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 20 цаг 56 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 20 цаг 59 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 21 цаг 1 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top