x

“Хөвсгөл нуурын хамгаалал, тусгай хамгаалалттай газар болон хил орчмын суурьшлийн бүсийн хөгжлийн асуудлууд” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл нуур орчмын бүс нутгийг "Эко аялал, жуулчлалын бүс" болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Тус зорилтын дор “Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудад нийцүүлэн Хөвсгөл аймгийн Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө (2020-2040)-г боловсруулан, батлуулж, аймгийн удирдлагуудад хүлээлгэн өгөх арга хэмжээ, холбогдох талуудын уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулна.

Уулзалт зөвлөгөөний үеэр “Хөвсгөл нуурын хамгаалал, тусгай хамгаалалттай газар болон хил орчмын суурьшлын бүсийн хөгжлийн асуудлууд” сэдвийн хүрээнд “Хөвсгөл аймгийн Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн онцлог шийдлүүд, түүний хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, холбогдох яамд, орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, ИНБ-уудын оролцоо, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийлээ.

Уулзалт хэлэлцүүлэгт БОАЖЯ, БХБЯ, ЭХЯ, ХНХЯ зэрэг холбогдох яамд, УИХ-ын гишүүний ажлын алба, ОБЕГ, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа, Хөвсгөл аймгийн ЗДТГ, харьяа агентлагууд, Ханх сумын ИТХ, ЗДТГ, Далайн захиргаа, Монголын аялал жуулчлалын холбоо, Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын холбоо, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн нэгж, зөвлөх баг “Нью Урбанизм” ХХК зэрэг байгууллагуудын 40 гаруй төлөөллүүд тус тус оролцоно.

Хөвсгөл аймгийн Ханх сум нь 2800 гаруй хүн амтай, Хөвсгөл нуурын эрэгт орших 2 суурины нэг бөгөөд сумын газар нийт газар нутгийн 99 хувь нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг, Улаанбаатар хотоос 1100 гаруй км алслагдсан, зам харилцаа дэд бүтэц сул хөгжсөн боловч ОХУ-ын Мондын хилийн боомтоос 23 км зайд оршдог, жилдээ хойд хөршийн 12000 орчим аялагч, жуулчдыг хүлээн авдгаараа онцлог юм.

Монгол Улс болон Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны харьяа L3787/3788-MON “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн санхүүжилтээр Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хот төлөвлөлтийн “Нью Урбанизм” ХХК 2020-2022 оны хооронд боловсруулж өнгөрсөн сард Хөвсгөл аймгийн ИТХ-аар батлуулсан бөгөөд өнөөдөр ийнхүү тус төлөвлөгөөг хэрэгжүүлэгч талууд болон орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл нь 2019 оны сүүлээс Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газар хэрэгжиж байгаа билээ. Төсөл нь дээрх тусгай хамгаалалттай газар нутгуудад аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах, хог хаягдлын болон тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах зорилготой 2025 оныг дуустал хэрэгжиж байна.

Төлөвлөгөөг боловсруулах хугацаанд Ханх сумын тулгамдсан асуудал болон хөгжлийн талаар санал авах уулзалтууд болон экологийн ул мөрийг тодорхойлох судалгааг 482 өрх, 39 аж ахуйн нэгжээс авч боловсруулснаас гадна сумын иргэд, аж ахуй нэгж, төрийн захиргааны ажилтнууд болон Хөвсгөл аймгийн хойд бүсийн сумдын удирдлагууд, ажилтнуудын дунд нийт 35 удаагийн хэлэлцүүлгийг давхардсан тоогоор 754 төлөөллийг хамруулан зохион байгуулсан.

Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тусгай хамгаалалттай газар нутгийн гүнд оршиж буй суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө байдлаар анх удаа боловсруулж байгаагаараа онцлог бөгөөд нутгийн иргэд нь газар нутгийн байгалийн тэтгэх даацын хэмжээнд нийцсэн жуулчдыг хүлээж авч улмаар ногоон суурин байгуулах алсын хараатайгаар хөгжих зорилгыг дэвшүүлсэн бөгөөд Монгол Улсын аялал жуулчлалд тулгуурласан суурьшлын ерөнхий төлөвлөгөөг сум хөгжүүлэх төлөвлөгөөний хамт боловсруулсан жишиг загвар болж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 3 цаг 59 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 4 цаг 5 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 4 цаг 24 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 4 цаг 25 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 4 цаг 27 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 4 цаг 29 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 4 цаг 31 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 4 цаг 33 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 4 цаг 34 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 4 цаг 35 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 4 цаг 35 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 4 цаг 37 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 21 цаг 6 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 21 цаг 8 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 21 цаг 11 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 21 цаг 15 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 21 цаг 17 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 21 цаг 20 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 21 цаг 23 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 21 цаг 25 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top