x

Сэлбэ голыг сэргээх, бохирдлыг бууруулах төсөлд БНСУ-ын Байгаль орчны яамтай хамтран ажиллана

Усны салбарт хамтран ажиллах, түүн дундаа Сэлбэ голыг сэргээх, бохирдлыг бууруулах төслийг дэмжихэд бэлэн байгааг БНСУ-ын Байгаль орчны Сайд Хан Хуа Жин илэрхийллээ. 

Байгаль орчны салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, энэ оны 5 дугаар сард БНСУ-д ажлын айлчлал хийх үеэр уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтын ажиллагааг тэлж, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан хамтарсан арга хэмжээг хэрэгжүүлэх яам хоорондын зохицуулалтыг манай хоёр яам байгуулсан.

Энэ нь талуудын Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. 

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БНСУ-ын Байгаль орчны яам хоорондын Бодлогын зөвлөлдөх 2 дугаар уулзалтыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулж, хамтын ажиллагааны асуудлуудыг илүү дэлгэрэнгүй хэлэлцэхээр боллоо.

Монгол Улсын хувьд 2030 он гэхэд нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд амжилттай хэрэгжиж буй БНСУ-ын Сорагсаны тусгай хамгаалалттай газар, Монгол Улсын Хан Хэнтийн дархан цаазтай газрын эгч дүү паркын харилцааг шинэ түвшинд гаргах зорилгоор Судалгаа, эрдэм шинжилгээний төв байгуулах, түүний сайн туршлагыг үргэлжлүүлэн хоёр орны бусад парк, дархан цаазат газруудыг холбож, хамтран ажиллахаар боллоо. 

Усны салбарт хамтран ажиллах, түүн дундаа Сэлбэ голыг сэргээх, бохирдлыг бууруулахаар хамтран ажиллахад бэлэн байгааг БНСУ-ын Байгаль орчны Сайд Хан Хуа Жин илэрхийллээ. 

Усны бохирдлыг бууруулах, ус хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн усны хэмнэлттэй техник, технологи нэвтрүүлэх, хот суурин газар, аялал жуулчлалын бүс нутгийн хаягдал ус цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, шинээр байгуулах чиглэлээр хамтран ажиллах, усны шинжилгээний лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх боломжийг эрэлхийлэх хүсэлтэй байгааг мөн илэрхийллээ. 

Монгол Улс болон БНСУ байгаль орчны салбарт амжилттай хамтран ажиллаж ирснийг дурдахад таатай байна. Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг  БНСУ-ын “Шинэ Умардын бодлого”-той уялдуулан БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татахуйц эдийн засгийн бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын тал онцгой ач холбогдол өгч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 4 цаг 2 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 4 цаг 8 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 4 цаг 27 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 4 цаг 28 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 4 цаг 30 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 4 цаг 32 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 4 цаг 34 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 4 цаг 36 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 4 цаг 37 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 4 цаг 38 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 4 цаг 38 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 4 цаг 40 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 21 цаг 10 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 21 цаг 11 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 21 цаг 15 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 21 цаг 18 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 21 цаг 20 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 21 цаг 23 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 21 цаг 26 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 21 цаг 29 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top