x

"16 хөв цөөрөм" төсөлд буцалтгүй тусламжаар НЭГ САЯ ам.доллар зарцуулна

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Улаанбаатар хотыг тойруулан хийх "Арван зургаан хөв цөөрөм" төсөлд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 1 сая хүртэлх ам.долларыг зарцуулна хэмээгээд дараах мэдээллийг өглөө.

"Азийн хөгжлийн банк нь Усны засаглалыг шинэлэг арга замаар сайжруулах нь төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэнд талархаад, усны салбар болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр 1 сая орчим ам долларын техникийн төслийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг илэрхийлжээ.

Энэ техникийн төслийн хүрээнд нийслэлийн ногоон бүсэд хөв цөөрөм байгуулах тал дээр хамтран ажиллах саналыг хүлээн авлаа.

Одоогийн байдлаар эхлэлийн судалгаа хийгдсэн Улаанбаатар хотын 16 байршилд хөв цөөрөм байгуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Энэхүү ажил нь хөв цөөрөм байгуулж, хүн амын унд ахуйгаас бусад хэрэгцээнд ашиглах гадаргын усны нөөц, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын бодлогын баримт, бичгүүдэд тусгагдсан.

АХБ бүсийн хэмжээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн ногоон бизнесийг дэмжих зорилгоор Монгол Улсыг хамруулан бүсийн төслийг эхлүүлж байгаа гэсэн мэдээллийг авсандаа баяртай байна. Энэ төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд нэг орон нутаг, нэг хотыг сонгон авч, /тухайлбал Орхон аймаг Эрдэнэт хотноо/ эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих зорилгоор ногоон бизнес, старт апп компаниудыг дэмжин үр дүн, өөрчлөлтийг хурдан хугацаанд харах бүрэн боломжтой талаар санал солилцлоо.

Мөн Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын нэг болох "Хөх морь” төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах боломж нөхцөлийг мэргэжлийн байгууллагатай хамтран судалсан нь зүйтэй гэж үзэж байна. Энэ талаар цаашид яриа, хэлэлцээр хийх боломжтой талаар санал солилцлоо" гэлээ. 

Мөн 2023 онд төсвийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын дэмжлэг үзүүлэх ажил хийгдэж байна. Энэхүү дэмжлэгийн хүрээнд уур амьсгалийн бодлого зорилтод нийцсэн уур амьсгалын өөрчлөлт, ус, хөрсний бохирдол, аялал жуулчлал зэрэг үйл ажиллагааг засгийн газар дэмжих боломжтой талаар санал солилцох аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 3 цаг 37 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 3 цаг 43 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 4 цаг 2 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 4 цаг 3 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 4 цаг 6 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 4 цаг 7 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 4 цаг 9 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 4 цаг 12 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 4 цаг 12 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 4 цаг 13 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 4 цаг 14 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 4 цаг 15 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 20 цаг 45 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 20 цаг 46 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 20 цаг 50 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 20 цаг 53 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 20 цаг 55 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 20 цаг 58 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 21 цаг 1 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 21 цаг 4 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top