x

Нийслэлийн зургаан дүүргийн 19 байршилд ногоон байгууламж байгуулна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа болон албаны бусад төлөөлөл Баянгол дүүрэгт ажиллалаа.

Тэрбээр тус дүүргийн 8, 16, 20, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрийн агаар орчин, хөрсний бохирдлын асуудлаар газар дээр нь биечлэн ажиллаж, эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хорооны удирдлагуудтай санал солилцож, гарц шийдлийн талаар ярилцлаа.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, түүнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн нийт 19 байршлын орон сууцны хороолол дунд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, моджуулах ажил БГД-т үргэлжилж, тус дүүргийн наймдугаар хорооны орон сууцны хороолол дунд, төв замын хажууд найман төрлийн 90 орчим модыг мэргэжлийн байгууллага, иргэд, хорооны дэмжлэгтэй тарьж, тус хорооны СӨХ, иргэдэд хүлээлгэн өглөө.

Мөн тус дүүргийн 20-р хороо, Эрчим хүчний гудамж, 4-р цахилгаан станцын урд байршилтай нийт 50 га талбайд Баянгол-агропарк, спорт, соёл амралтын эко цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаа, төлөвлөгдөж буй төслийн явцтай танилцав. Уг төсөл нь Улаанбаатар хотын 2030 хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан нийт 50 га бүхий талбайг дөрвөн хэсэгт хуваан мод үржүүлгийн талбай, хүлэмжийн аж ахуй, иргэд аж ахуй нэгж мод тарих бүс, эко сургалтын төв болон гадны олон улсын хамтын ажиллагааны нэрэмжит төгөл паркийн бүс, спорт, амралт зугаалгын бүс зэрэг байдлаар ерөнхий төлөвлөлтөө хийхээр төлөвлөжээ.

“Баянгол Агропарк ОНӨТҮГ” нь тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны гуравдугаар сарын тогтоолоор 2019 онд “ Баянгол Агропарк ОНӨТҮГ” нэртэйгээр байгуулагдаж, өнөөгийн байдлаар 27 анги танхим, урлаг заал бүхий 300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнээс гадна мод үржүүлгийн болон өвөл, зуны, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхэлж, Ногоон хөгжлийн бодлогын зорилтын хүрээнд иргэдэд экологийн боловсрол олгон эко хүнсний үйлдвэрлэлийг дэмжин ажилладаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай дүүргийнхээ хэмжээнд хэрэгцээтэй мод, модлог ургамлын хэрэгцээг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа гэдгээ тус байгууллагын удирдлагууд танилцуулж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 3 цаг 44 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 3 цаг 50 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 4 цаг 9 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 4 цаг 10 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 4 цаг 12 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 4 цаг 14 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 4 цаг 16 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 4 цаг 18 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 4 цаг 19 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 4 цаг 20 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 4 цаг 20 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 4 цаг 22 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 20 цаг 52 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 20 цаг 53 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 20 цаг 56 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 21 цаг 0 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 21 цаг 2 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 21 цаг 5 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 21 цаг 8 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 21 цаг 11 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top