x

Нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар самар түүхгүй байхыг анхааруулж байна

Нийслэлийн ногоон бүсэд “Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газраас зохион байгуулж байна.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Богдхан уулын Дархан цаазат газартай хамтран есдүгээр сарын 5-15-ны хооронд нийслэлийн ногоон бүсийн хушин ой бүхий газар нутагт хяналт шалгалт явуулж буй юм. 

Есдүгээр сарын 8-ны байдлаар самарчдын 37 отог, 146 иргэнд холбогдох хууль журмыг танилцуулж, ногоон бүсээс буулгаж, хууль бусаар түүсэн самрыг хураасан байна. Зөрчлийн шинжтэй зургаан  үйлдлийг илрүүлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Экологийн цагдаагийн албанд хүлээлгэн өгчээ.

Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээ нь “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиуд, “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах” журам болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих, зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг болох хуш модны самар бэлтгэсэн үйлдлийг таслан зогсоох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой. Хяналт шалгалтын үеэр иргэд ойн дагалдах баялаг болох хуш модны самрыг хууль бусаар түүхдээ модыг хүчтэй цохих, сүхдэх зэргээр холтсыг гэмтээсэн зөрчил ихээр илэрчээ.

Түншүүр буюу хатуу биетэй механик үйлдэл үзүүлж модыг доргиох аргаар самар түүх нь хуш модыг гэмтээж, үүнээс үүдэн моддын 20 хувь нь амьдрах чадвараа алддаг байна. Цаашлаад модны хоёрдогч хортон орвол 70-80 хувь нь хатаж үхэх эрсдэлтэй ажээ. Мөн хуш модны самрын болц гүйцээгүй байхад нь түүснээс үүдэн мод мөхөх, улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдах аюултайг мэргэжилтнүүд санууллаа.

Самрыг түүхийгээр нь түүснээс үүдэн хүнээс хүнд дамжих шар өвчин, гэдэсний халдварт өвчин тусах эрсдэлтэйн дээр самар түүх үедээ өндрөөс унаж, бэртэж гэмтэх, улмаар амь насаа алдах явдал тохиолдсон байна.

Иймд нийслэлийн ногоон бүсэд хуш модны самрыг хууль бусаар түүхгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аргентинын эмгэнэл Өчигдөр 11 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ Өчигдөр 11 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 11 цаг 36 мин У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ Өчигдөр 01 цаг 08 мин Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Уржигдар 18 цаг 12 мин Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа Уржигдар 17 цаг 05 мин Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа Уржигдар 12 цаг 58 мин Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Уржигдар 12 цаг 15 мин Хүүхдэд хариг Монгол Уржигдар 11 цаг 52 мин Хаана хамгийн амттай хоолтой вэ? Уржигдар 11 цаг 39 мин Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ Уржигдар 11 цаг 34 мин 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Уржигдар 11 цаг 28 мин Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Уржигдар 11 цаг 17 мин НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ Уржигдар 11 цаг 11 мин Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцож болно Уржигдар 11 цаг 05 мин Энэ онд 15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарчээ Уржигдар 11 цаг 02 мин Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байна Уржигдар 10 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 52 мин Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 2024-12-30 Хамгийн сайн халамж бол ажлын байр 2024-12-30
iИх уншсан
2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал... Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд а... ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрий... Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохир... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авра... 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Аргентинын эмгэнэл Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ
Top