x

Уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч дөрвөн ААН-ийн үйл ажиллагааг түр зогсоожээ

Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамтарсан ажлын хэсэг тус аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна.

Одоогоор Баян, Баянцагаан, Баянжаргалан, Эрдэнэ, Сэргэлэн, Заамар сумдын нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигч 65 аж ахуйн нэгж, 13 бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 25 аж ахуйн нэгж, 6 бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулаагүй байна.

Шалгалтаар уурхай дээр байх ёстой баримт бичгийн бүрдэлгүй, батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй дөрвөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, долоон аж ахуйн нэгжид Зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Мөн ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг мөрдөж ажиллаагүй, уурхайн талбайд тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг хангалтгүй, маркшейдрийн хэмжилт тогтмол хийдэггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн хамтарсан албан шаардлага хүргүүллээ.

Түүнчлэн тусгай зөвшөөрөлгүй талбайд үйл ажиллагаа явуулсан, ашигт малтмалын ашиглалт олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийгээгүй, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан таван аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэхээр цагдаагийн байгууллагад харьяаллын дагуу шилжүүлээд байна.

Шалгалтын ажил үргэлжилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 3 цаг 40 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 3 цаг 46 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 4 цаг 4 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 4 цаг 6 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 4 цаг 8 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 4 цаг 10 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 4 цаг 12 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 4 цаг 14 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 4 цаг 15 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 4 цаг 15 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 4 цаг 16 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 4 цаг 18 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 20 цаг 47 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 20 цаг 49 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 20 цаг 52 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 20 цаг 55 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 20 цаг 58 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 21 цаг 1 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 21 цаг 4 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 21 цаг 6 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top