x

Энэ долоо хоногт нутгийн зүүн хагаст хур бороо ихтэй байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 7 дугаар сарын 4, 5-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9, 10-ны өдөр нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгаар хур бороо ихтэй байх тул томоохон гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх, жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух магадлал өндөр байна.

Түүнчлэн 2022 он гарсаар 10 аймгийн 17 сум, нийслэлийн 5 дүүрэгт усны ослын 28 тохиолдлоор 33 иргэн (хүүхэд 8) амь насаа алдсан бөгөөд ихэнх нь амралт зугаалгаар явж байх үедээ архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос шалтгаалж усанд осолджээ. 

Иймд гол, мөрөн, нуурын эрэг дагуу нутаглаж буй иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер, усны аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, зам товчлох, цаг хожих зорилгоор гүүр гарамгүй газраар гол, ус гатлахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 3 цаг 55 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 4 цаг 1 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 4 цаг 20 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 4 цаг 21 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 4 цаг 24 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 4 цаг 25 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 4 цаг 27 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 4 цаг 30 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 4 цаг 30 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 4 цаг 31 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 4 цаг 32 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 4 цаг 33 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 21 цаг 3 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 21 цаг 4 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 21 цаг 8 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 21 цаг 11 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 21 цаг 13 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 21 цаг 16 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 21 цаг 19 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 21 цаг 22 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top