x

Рембрандтын "Тэнэмэл хүү эргэн ирсэн нь" зургийн ЕСӨН НУУЦ

Тэнэмэл хүүгийн тухай сургааль өгүүлэгийн сэдвээр зурагдсан Рембрандтын хоёр дахь том зураг нь ганцаардсан зураачийн ойртож буй төгсгөлийн тухай сэтгэмж ажээ.

"Тэнэмэл хүү эргэн ирсэн нь" зургаа Рембрандт үхэхийнхээ өмнө зурсан юм. Гол сэдэв Лука хувилгааны Евангелия сударт байгаа Христийн фарисей нарт ярьсан сургаалийн өгүүллэгээс авагджээ. Фарисе́и (ивр. ‏פְּרוּשִׁים‏‎ [перушим] эсвэл [прушим] «тасран салагчид») Энэ нь хоёрдагч хийдийн эриний Жүүдийн орны шашин, нийгмийн урсгал бөгөөд эртний еврей нарын гүн ухааны гурван сургуулийн нэг юм. 

"Тэнэмэл хүү эргэн ирсэн нь"
Зотон, тос, 262 × 205 см, 1668 оны орчим бүтээгдсэн. 
Одоо Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж буй.

Нэгэн хүний бага хүү хөрөнгөөс таслан авахыг гуйгаад түүнийгээ аваад гэр бүлээсээ явж, наргиж цэнгэсээр хөрөнгөө үрээд ядуурч эцэгтээ эргэн ирж өршөөл гуйдаг. Замаа алдсан хүүгээ эцэг нь өршөөн түүнийг "эргэн ирлээ" гэж тарган бяруу төхөөрч найр хийдэг. Үүнд нь зөвөөр явж байгаа том хүү нь дургүйцэн өөрт нь тийм найр наадам хийгээгүйг сануулахад эцэг нь “Чи үргэлж надтай хамт. Миний юм бол чиний юм. Чиний дүү чинь үхэн холдон гээдсэн байгаад амилан олдлоо. Яагаад үүнд баярлан найрлаж болохгүй гэж” хэмээн хариулав

(Евангелия судрын сургааль 15:31–32).

Америкийн урлагийн түүхч Сьюзен Донахью Курецки тэмдэглэснээр, XVI зууны төгсгөлөөр  сүнсээ аврах талын шашины номлолд “католикууд нүглээ наминчлахыг чухлыг” үзүүлэхдээ богино сургааль өгүүллэгүүдийг судраас ашиглаж байсан ба тийм сургаалиас нүглээ наминчилсан хүмүүст бурхны тэнгэрлэг өршөөл хэрэгтэйг протестантчууд олж харжээ.

Сургааль өгүүллэгийн сэдэв зураачид олон жилээр тогтсон байв. Тэр залуудаа “Уушийн газар байгаа замбараагүй эр” зурагтаа өөрийгөө гол баатар болгоод өвөр дээрээ суулгасан хөнгөмсөг эмэгтэйтэй хамт найрлаж буйгаар зурсан байдаг. Хөнгөмсөг эмэгтэйн дүрийг эхнэр Саскиягаас сэдвэлж зуржээ. Тэр он жилүүд түүний хамгийн жаргалтай цаг байсан аж. Зураач сэтгэлээр гэрлэж эхнэр болгон чинээлэг эмэгтэйг аван суусан байв. Харин өөрөө моодны хөрөгчин байсан ба сайн мөнгө олоод хамаагүй үрэн таран хийж наргиж иржээ. 

Рембрандт Харменс ван Рейн. Саскияг өвдөг дээрээ суулгасан өөрийн хөрөг. Зургийн нэр: уушийн газар байгаа замбараагүй эр, 1635 он.

Хөгширсөн хойноо өр ширээ дарах цаг  болов. Саския аль эрт мөнх бусыг үзүүлсэн. 1660-аад онуудад зураачийн шинэ хайр, цорын ганц хүү нь бас л мөнх бусыг үзүүлцгээв. Рембрандт хөрөнгөө үрээд олон тооны үйлчлүүлэгч нар ивээн тэтгэгчдээ алджээ. Гэсэн ч тэр ажилласаар байв. Тэрээр “Тэнэмэл хүү эргэн ирсэн нь” зургаа захиалгаар биш өөрийн амьдралын тайлан болгон зурсан аж.

Зургийн есөн тайлбар: 

1. Отец. Хөгшин өвгөн үрэлгэн хүүгээ өршөөхөд бэлэн харагдана.
2. Бага хүү. Ноорхой залуу мөргөлийн байрлалаар суужээ. Сургааль бол тэр: “Эцэг минь ээ! Би тэнгэр ба таны өмнө нүгэл хийжээ” гэж өгүүлж байдаг. Энд тэнэмэл хүүг ар нуруунаас харуулан зурсан нь нүглээ наминчлах үзэгчдийг дарааллын дараагийнх гэж сануулсан хэрэг юм.

3. Том хүү. Рембрандт өөрөө хэнийг зурсан тухай тайлбар үлдээгээгүй. Олон тооны судлаачид гол баатрынх шиг тансаглан хувцасласан тэр хүнийг тэнэмэл хүүгийн ах гэж хэлж  иржээ.

4. Рельеф. Ханан дахь лимбэтэй хүн гахайнуудтай зурмал нь тэнэмэл хүүгийн адал явдлын өгүүлэл юм. Өлсөж үхэхгүйн тулд тэр жүүдүүдийн цэвэр гэж үздэггүй тэр амьтдыг харах ажлыг хийж байжээ.

5. Сандал буюу Углааш. Ноорхой хүү хөлөө хагас нүцгэлжээ. Энд сурвалжит сударт Бурхан Моисейд “Хөлийнхөө гутлыг тайл, энэ зогсож байгаа газар чинь ариун буянт нутаг” (Судрын. 3:5) гэж хэл буйн параллель гэсэн санаа агуулагджээ. Нүглээ наминчлах,тэнгэрлэг өршөөл нь мөн л  буянт “нутаг” болно.

6. Эцгийн гар. Гарын сарвуунууд хоёр өөр. Зүүн гар нь арай бадриун булчин шөрмөстэй, баруун нь дэгжин “эмэгтэй” гар. Католикин номлогч Хенри Науэн үүнийг санамсаргүй биш гэж үзсэн. Түүнийхээр гол баатар нь бурхны дүр учраас тэр гарын сарвуунуудаас эцэг ба эхийн хайрыг бэлгэджээ.

7. Арын дэвсгэр дэх хүмүүс. Эцгийнх нь зарц нар бололтой. Рембрандтын энэ сэдвийн эхэн үеийн төмөр бар, татаас зургуудад гэрийнхэн нь бүгд ажил хийж, нэг нь бяруу төхөөрч, нөгөө нь ядуу залууд хувцас хунар өгч буйгаар зурагдсан байдаг. Энэ зурагт тэд эцэг хүү хоёрын уулзалтыг хараад зогсож буй.

8. Гэрэл. Гэрлийн тусламжтайгаар Рембрандт өөрийн сурсан аргаар энэ түүхийн гол баатрууд: Өвгөн ба түүний хоёр хүүг нь тодруулж өгчээ.

9. Улаан. Зөвлөлтийн урлаг судлаач Михаил Алпатов бичихдээ: "Эцгийнх нь хувцасны улаан өнгийн ханамал өнгө нь өнгүүдийн дунд давамгайлан бусдыгаа захирч чаджээ. Эндээс дүгнэхэд улаан өнгө нь ялсан мэдрэмжийн илэрхийлэл болж байгаа юм. Зургийн дулаан улаан өнгө нь хайр сэтгэлийн дүрэлзсэн өнгө болой” хэмээн өгүүлжээ.

ЗУРААЧ: Рембрандт Харменс ван Рейн

1606Нидерландын Лейден хотод тээрэмчний гэр бүлд төржээ.

1621 - 1624Нутгийн зураач Якоб ван Сваненбюрхын шавь орсон байна.

1624 - 1625Онуудын орчим, зураач Петер Ластманы дэргэд суралцан ур чадвараа сайжруулав.

1632Амстердамд ирэв. “Доктор Тульпийн анатомийн хичээл” зургийг зурсан нь түүнд алдар хүнд авчирч нэрд гаргажээ.

1634Леуварден хотын захирагчын охин Саския ван Эйленбюрхтэй гэрлэв. Хосуудын дөрвөн хүүхдээс хүү Титус нь насанд хүрч чадсан байдаг.

1635: “Саскийг өвдөг дээрээ суулгасан өөрийн хөрөг” буюу “Уушийн газарт байгаа замбараагүй  эр” зургаа зурав.

1636 - 1647“Даная” зураг дээрээ ажиллав.

1642 Бэлбэсэрч үлдэв. “Шөнийн эргүүл” зургаа дуусгалаа.

1656: Зураач дампуурч, түүний байр сууц эд хөрөнгийг өрийг нь дарахаар дараагийн хоёр жилд нь худалджээ.

Тэрээр 1669 онд Амстердам хотноо нас барсан бөгөөд түүнийг тэндхийн Вестеркерк сүмд нутаглуулжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аргентинын эмгэнэл Уржигдар 11 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ Уржигдар 11 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 11 цаг 36 мин У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ Уржигдар 01 цаг 08 мин Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31 Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцож болно 2024-12-31 Энэ онд 15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарчээ 2024-12-31 Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байна 2024-12-31 Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024-12-31 Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 2024-12-30 Хамгийн сайн халамж бол ажлын байр 2024-12-30
iИх уншсан
2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал... Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд а... ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрий... Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохир... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авра... 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Аргентинын эмгэнэл Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ
Top