x

"Амрагчид Горхи-Тэрэлжийн бүс нутагт жилд дунджаар 3000 тонн хог хаядаг"

Зургадугаар сарын 13-нд болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Горхи-Тэрэлжийн бүс нутагт гарч буй гэмт хэрэг, зөрчил болоод байгалийн унаган төрх сүйдэж буйг нийслэлийн удирдлагууд хөндөж, анхаарч ажиллах зайлшгүй шаардлага бий болсныг дурдсан.

Тухайлбал, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын даац хэтэрч, иргэд, аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын зориулалтаар авсан газраасаа илүү талбайд хашаа татжээ. Мөн иргэд ил задгай зугаалдаг байдал нэмэгдэж, амралтын өдөр гол дагаж буудалладаг. Үүнээс болж хог хаягдал, гэмт хэрэг, эрүүл мэндийн үйлчилгээ, онцгой байдлын дуудлага тасардаггүй байна.

Налайх дүүрэг 40 мянган хүн амтай ч энэ тооноос хоёр дахин их тооны хүнд үйлчилгээ үзүүлдэг.

2022 он гарснаас хойш эхний таван сарын байдлаар Горхи-Тэрэлжийн чиглэлд нийт 98.032 иргэн, 38.152 тээврийн хэрэгсэлтэй зорчсон нь өмнөх жилүүдийн мөн үеэс өссөн үзүүлэлт гэдгийг албаныхан хэлж байв. Ийм тооны иргэд тус чиглэлд аялал зугаалгаар зорчин, өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодох, гол гатлах, усанд сэлэх, хувийн бэлтгэлгүйгээр ууланд авирах зэргээс үүдэлтэй гамшиг, ослын дуудлагын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа юм.

Тоо дурдахад, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст 2021 онд гамшиг ослын 46 дуудлага ирж, 79 иргэний амь аварсан бол есөн иргэн харамсалтайгаар энджээ. Үүнд, долоон иргэн усанд осолдож, нэг иргэн сураггүй алга болж, мөн нэг иргэн амиа хорлосон байна. Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид усанд осолдсон 70 иргэн, авто замын осолд орсон долоон иргэн, ууланд төөрч, осолдсон нэг иргэн, үер усны осолд өртсөн хоёр иргэнийг авран хамгаалжээ. Тухайн оны эхний хагас жилд дутуу хөлдсөн гол дээгүүр автомашинтай зорчсоноос голын усанд цөмөрч орсон хоёр дуудлагад ажиллан, найман иргэний амийг аварсан байна. Түүнчлэн тус бүсэд хүн алга болсон гэх эрлийн дуудлагаар хоёр иргэнийг олж, авран хамгаалжээ.

Амрагчид Горхи-Тэрэлжийн бүсэд жилд дунджаар 3000 тонн гаруй хог хаягдлыг ил задгай хаядаг бөгөөд энэ нь голыг ихээр бохирдуулж, усны нөөц багасахад хүргэж байна. Ганцхан жишээ дурдахад, 2021 оны баяр наадмын үеэр буюу 10-15 хоногийн хугацаанд тус бүсэд зорчсон 90 мянга орчим аялагч нийт 452 тонн хог хаягдал үүсгэжээ. Тус хог хаягдлыг цэвэрлэхэд 74 төрийн албан хаагч ажиллан, 88 рейсээр тээвэрлэсэн байдаг. Түүнчлэн аялагчид ил задгай бие засах, жуулчны баазууд стандартын шаардлага хангахааргүй нүхэн жорлонг олноор барьснаар хөрсний бохирдол нэмэгдэх шалтгаан болж буй. Мөн тус бүсэд нам даралтын болон энгийн зуух ашигладаг 73 аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд агаарын бохирдолд ч сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Энэ мэтчилэн Горхи-Тэрэлж орчмын бүс нутагт хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй осол гэмтэл, гэмт хэрэг зөрчил болоод байгаль орчны бохирдол нэмэгдэж байна.

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ДУУДЛАГА 60 ХУВИАР ӨСЖЭЭ

Горхи-Тэрэлжийн бүс нутагт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 2020 онд 79, 2021 онд 60 бүртгэгдсэн бол 2022 он гарснаас хойших таван сарын хугацаанд 96 бүртгэгджээ. Энэ нь 2020 оноос 21, 2021 оноос 60 хувиар өссөн үзүүлэлт юм.

Түүнчлэн 2022 онд Горхи-Тэрэлж чиглэлийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн тоо 2020, 2021 онтой харьцуулахад дунджаар 76.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ мэтчилэн тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг амралтын газруудад хүний биед халдах, хулгайлах, хүчиндэх, бусдын амгалан тайван байдал алдагдуулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээлэл өмнөх жилүүдээс 50-100 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байгаа нь зайлшгүй анхааралдаа авч, зохих арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатайг илтгэж байгаа юм.

Иймд иргэд, олон нийт амарч зугаалах үедээ гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гол мөрний ай сав газар зорчихдоо ил задгай хог хаяхгүй байхыг сануулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 3 цаг 50 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 3 цаг 57 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 4 цаг 15 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 4 цаг 16 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 4 цаг 19 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 4 цаг 21 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 4 цаг 22 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 4 цаг 25 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 4 цаг 25 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 4 цаг 26 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 4 цаг 27 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 4 цаг 28 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 20 цаг 58 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 20 цаг 59 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 21 цаг 3 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 21 цаг 6 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 21 цаг 8 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 21 цаг 11 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 21 цаг 14 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 21 цаг 17 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top