x

ТЭРБУМ МОД: Монгол Улсын хилийн дагуу 16 сая мод тарина

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хил хамгаалах байгууллага нэгдлээ.

Хөдөлгөөний хүрээнд “Ногоон хэрэм-2” дэд төслийн мод үржүүлгийн агропаркийн нээлт болж, рөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцсон байна.

“Баянчандмань мод үржүүлгийн агропарк”-д нарс, шинэс, улайс, хайлаас, бургас, үхрийн нүд зэрэг 13 нэр төрлийн 200 гаруй мянган суулгац, үрийн тариалалтаар 130 орчим мянган үрсэлгээ бэлтгэж байгаа аж.

Агропаркийн нээлтийн үеэр “УБТ гарден” ХХК “Ногоон хэрэм” төсөлд нэгдэж, нэг сая модны суулгацыг үнэ төлбөргүй нийлүүлэхээ мэдэгджээ.

Шороон шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдэл болон элсний нүүдлээс хамгаалах зорилгоор хилийн хэсэгт тус агропаркт бойжуулсан 6.9 сая модыг 960 га талбайд тарина.

Мөн ойн зурвас бүхий хамгаалалтын ногоон хэрэм байгуулах, анги, салбар, боомтын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, говийн бүсийн булаг, шанд бүхий баян бүрдийг хамгаалахаар төлөвлөөд байна.

Хилийн дагуу мод тарьж, ногоон хэрэм байгуулахад шаардагдах 16 сая модыг хангахын хилийн цэргийн 24 ангид “Мод үржүүлгийн төв”, таван ангид мод үржүүлгийн агропарк байгуулжээ.

Эдгээрийг өргөжүүлэн, жилд дунджаар 1.5-2 сая үрсэлгээ бэлтгэж, 2030 он гэхэд дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх боломжтой гэсэн тооцоо гаргасан байна.

Бүх анги, салбарт мэргэжлийн агрономич томилон ажиллуулж эхэлсэн бөгөөд 3,000 гаруй гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчийг анхан шатны сургалтад хамруулаад байна.

Хил хамгаалах байгууллага сүүлийн гурван сарын хугацаанд хилийн 28 анги, нэг тусгай салбарт мод үржүүлгийн таван агропарк, 24 төв байгуулсан.

17 нэр төрлийн 500 орчим мянган үрсэлгээ, суулгац суулган, үрийн тариалалт хийж, дунджаар 200 орчим мянган үрсэлгээ бэлтгэхээр төлөвлөжээ. Мөн нийт 700 орчим мянган мод болон үрсэлгээ бойжуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 3 цаг 52 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 3 цаг 59 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 4 цаг 17 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 4 цаг 19 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 4 цаг 21 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 4 цаг 23 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 4 цаг 25 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 4 цаг 27 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 4 цаг 28 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 4 цаг 28 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 4 цаг 29 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 4 цаг 31 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 21 цаг 0 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 21 цаг 2 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 21 цаг 5 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 21 цаг 8 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 21 цаг 10 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 21 цаг 14 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 21 цаг 17 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 21 цаг 19 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top