x

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын XIIV бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулна

Цөлжилтийн эсрэг конвенцийн дээд хэмжээний уулзалт тавдугаар сарын 9-21-ний өдрүүдэд Африкийн Коте Д’Ивуарын Абижан хотод болж, тус олон улсын арга хэмжээнд Монгол Улсын Засгийн гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ногоон хөгжлийн зөвлөх Н.Батхүү нарын ажлын хэсэг оролцлоо.

Энэ удаагийн цөлжилтийн эсрэг конвенцийн талуудын 15-р бага хурал нь “Газар амьдралын эх үндэс” уриан дор зохион байгуулагдаж, 189 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд нар гээд, нийт зургаан мянга орчим төлөөлөгч оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, ган, газрын доройтол тэр дундаа цөлжилтийн эсрэг авах хариу арга хэмжээнд дуу хоолойгоо нэгтгэлээ.

Энэхүү дээд хэмжээний уулзалтаар дэлхийн улс орон бүр цөлжилтийн эсрэг авч буй арга хэмжээгээ танилцуулж, сайн туршилгаа дэлхийн бусад улс орнуудад хуваалцаж байв.

Цөлжилт нь 21-р зуунд хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг болж байгаа юм. Өмнөд туйл буюу Антарктидаас бусад бүх тивд цөлжилт их бага хэмжээгээр нөлөөлсөн бөгөөд цөлжилттэй тэмцэх нь дэлхий нийтийн гол үүрэг болж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлт, дулааралтаас хамааран ган гачиг тохиолдох нь олшрохын зэрэгцээ хүний байгаль орчинд үзүүлж буй хэт дарамт их болсоноор цөлжилтийн аюул нүүрлэх боллоо гэж улс орнуудын төлөөлөл салбар хуралдаануудаар хөндөж байв.

Түүнчлэн Дэлхийн уур амьсгалын дулаарал нь бүс, нутаг, газар орны байршлаас хамаарч олон янз байдлаар илэрч байна. Монгол орны хувьд, нийт газар нутгийн 76,9 хувь нь цөлжилтөд их, бага хэмжээгээр өртөөд байна.

Мөн хамгийн том асуудал бол Монголын тэгш өндөрлөгийн гол түлхүүр экосистем болох хээрийн экосистем цөлжилтийн үйл явцад улам бүр эмзэг болж буй явдал юм. Цөлжилт, газрын доройтлын улмаас Монгол орны хамгийн гол экосистемүүд болох ус, намгархаг газар, өндөр уулын экосистемүүд мөн хувьсан өөрчлөгдөх болсон төдийгүй усны эх үүсвэр болсон экосистемийг хамгаалахад энэ удаагийн уулзалтын сэдэв болон газар, түүний ашиглалт, эрх зүйн байдал чухал нөлөөтэйг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ сайд нарын дугуй ширээний уулзалтын индрээс онцолж байлаа.

Түүнээс гадна тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол улс сүүлийн 40 жилийн хугацаанд нийт цэвдгийнхээ 50 орчим хувийг алдсан гэдэг нь судалгаагаар тогтоогдоод байна. Энэ нь умард бүсийн цөлжилт, газрын доройтлыг буруулахад хөрсний менежментийг чухалчлан анхаарах шаардлагатайг харуулж байна гээд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл хэрэгжүүлж, энэ ажлын хүрээнд тэрбумаар тоологдох мод тарих нь газрын харилцаа, газрын бодлого, ашиглалт, тогтвортой эдийн засгийн хөгжил, хүний эрх ба газар зэрэг асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой бөгөөд газартаа хөрөнгө оруулах эрхийн баталгаа болно гэж харж байна гэсэн юм.

Мөн энэхүү үндэсний хэмжээний санаачилга нь зөвхөн Монгол Улсын тэгш өндөрлөгийн ногооруулах бус гурван усан хагалбарын эх нутгийг ногооруулж буй бөгөөд уг том зорилтын өгөөж нь экосистемийн урсгалаар Зүүн хойд Азийн хэмжээнд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх юм гээд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлт байгаагаа дэлхийн 180 гаруй улс орны төлөөлөгчдөд тэрбээр сонордууллаа.

Эх байгальд хил хязгаар байхгүй учраас Монгол улсын зүтгэл, оролдлого даян дэлхийн тогтвортой ногоон хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа тэрбээр хэлсэн үгэндээ онцолсон юм.

Ингээд 189 орны зургаан мянга гаруй төлөөлөгчид хэлэлцэж, санал хураалт явсны эцэст НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахыг Засгийн газрууд дэмжиж, албан ёсоор баталлаа.

Харин дараагийн буюу 16 дугаар талуудын бага хурал Саудын Арабын Хаант Улсад зохион байгуулагдахаар талууд санал нэгдэв.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Коте Д’Ивуар улсын хуучин нийслэл, дэлхийн томоохон хотуудын нэг бол 4.4 сая хүнтэй Абижан хот юм. 1896 онд үүсэн байгуулагднаас хойш 1934 онд Францын эзэмшил Зааны ясан эрэг (францаар Côte d'Ivoire) орны, 1960-аад онд тусгаар тогтносон улсынхаа нийслэл болсон. 1983 онд Ямусукро руу нийслэл гэх нэрээ шилжүүлж өгсөн юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 3 цаг 39 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 3 цаг 45 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 4 цаг 4 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 4 цаг 5 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 4 цаг 7 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 4 цаг 9 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 4 цаг 11 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 4 цаг 13 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 4 цаг 14 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 4 цаг 15 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 4 цаг 16 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 4 цаг 17 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 20 цаг 47 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 20 цаг 48 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 20 цаг 52 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 20 цаг 55 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 20 цаг 57 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 21 цаг 0 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 21 цаг 3 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 21 цаг 6 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top