x

Шар усны үерийн усаар хөв, цөөрөм байгуулахыг уриалж байна

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн өнөөдрийн ирүүлсэн мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 26 хувь нь цастай ба дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 2.52 шоо.км байна.

Жишээлбэл, Увс нуур, Тэс, Булган, Идэр, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Халх зэрэг голын сав газруудын 55-85 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.30 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Хар нуур, Ховд, Үенч, Бодонч зэрэг голын сав газруудын 30% орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.21 шоо.км байна.

Дөрөвдүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар эрчимтэй дулаарах тул дээр дурьдсан гол мөрний сав дахь цас, мөс хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан ус эргээсээ халих, голын эрэг татам орчим усанд автах зэрэг үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна.

Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийх, ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн улсын хэмжээнд цас, мөс хайлж, хаврын шар усны үерийн үе эхэлж байгаа бөгөөд шар усны үерийн усыг хөв, цөөрөм үүсгэн хуримтлуулж малын ус хангамж болон ойн зурвасын усалгаа зэрэгт ашиглах боломжийг бүрдүүлэхэд малчид, иргэд та бүхнийг анхаарч ажиллахыг уриалж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 3 цаг 55 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 4 цаг 2 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 4 цаг 20 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 4 цаг 21 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 4 цаг 24 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 4 цаг 26 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 4 цаг 28 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 4 цаг 30 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 4 цаг 30 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 4 цаг 31 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 4 цаг 32 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 4 цаг 34 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 21 цаг 3 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 21 цаг 4 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 21 цаг 8 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 21 цаг 11 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 21 цаг 13 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 21 цаг 16 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 21 цаг 19 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 21 цаг 22 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top