Үйсэн бөглөөгөөр бараг л дэлхийг бүхэлд нь хангадаг Португальчууд чулуунтай шөл идэж, тууз шатааж, жилд нэг удаа бие биенээ алхаар балбадаг. Гэхдээ Португальчуудын тэр этгээд үйлдлүүд бүгд логик тайлбартай.
Тууз шатаах: Дээд сургуулийн хичээлийн жил дуусахад анги төгсөгчид нь төв талбайдаа очин өөрсдийн номыг баглаж байсан туузаа шатаадаг. Туузны өнгөөр нь ямар факультатынх, шатаасан туузных нь тоогоор хэддүгээр ангийнх гэдгийг мэдэж болно.
Долоо хоногийн өдрүүдийг дараалсан тооны нэрээр: Даваа гаригийг - 2 дахь (segunda-feira), мягмарыг - 3 дахь (terça-feira), лхагва гаригийг - 4 дэх (quarta-feira), пүрэвийг - 5 дахь (quinta-feira), баасанг - 6 дахь (sixta-feira) гэж нэрлэнэ. Харин амралтын өдрүүд өөр нэрээр: sábado /хагас сайн/, domingo /бүтэн сайн/ нэрлэнэ.
Шидэт савхыг худалдана: Тэнд үүгээр савлагааны блендерыг varinha mágicа нэрийг хэлэх ба түүнийг дэлгүүрийн үнийн хаягт бичдэг.
Порту хотод Хувилгаан Иоаннын зургаадугаар сарын баяр дээр бие биенээ алхаар цохино. Тоглоомын алхаар хүнийг цохиод дээр нь түүний хамарт саримасны цэцэг хүргэн аз жаргал, эрүүл мэндийг ерөөнө.
Чулуутай шөл иднэ. Sopa de pedra - шөлний домог нь Оросын сүхээр чанамал чанасан үлгэртэй адилхан. Шөлний жоронд нь гахайн чих ба хавирга, түрэг шош, төмс, лууван, сонгино орно. Нэг мөлгөр чулууг тавганд нууцаар хийх ба хэнд чулуу очно түүнийг аз ивээнэ гэдэг.
Өөрийн татварын дугаараа дэлгүүрт хэлнэ. Жилийн эцэст татварын хонжвор авна хэн их олон четэй нь 35000 евро хожих боломжтой. Долоо хоног бүр татварын алба хонжортой чекийн дугаарыг нийтэлдэг.
Гадаадын киног португаль хэл дээр үзэх дургүй. Телевизээр олон ангитууд төрлөх хэлээрээ гарч харин титр нь португаль хэл дээр байдаг. Зөвхөн зурмал кинонуудыг орчуулдаг.
Хоёр нэр, хоёр овогтой. Нөхөрт гарсан эмэгтэйчүүд гурав дахь овгоо авдаг. Хүүхдийн овог нь эх, эцгийн овгоос бүрэлдэх ба албан ёсны баримтад бүх нэр овгийг жагсаадаг. Ердийн амьдрал эхний нэр ба сүүлчийн овгийг ашиглана.
М.ЦОГТ