x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн дурсгалын багана дээр гарын үсэг зурав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар ангийн хүчжүүлсэн салбарын шав тавих ёслолд оролцов.

Тэрээр хилийн дурсгалын баганад Монгол Улсын Төрийн сүлдийг тогтоож, гэрэгэд гарын үсэг зурлаа.

Хил хамгаалалтын зориулалт бүхий шинэ техник, технологи нэвтрүүлэх, хилчдийн ахуй нөхцөл, амьдрах орчныг сайжруулах зорилгоор дээрх ангийг өргөтгөх болсон байна.

Энэ нь хилчид, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, цаатан иргэдийн амьдралыг сайжруулах, сурч боловсрох орчин нөхцөл бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч буй төрийн бодлогын илрэл гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хэллээ.

Цаашид хилийн халдашгүй дархан байдал, хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлэх, хил хамгаалалтын чадавхыг дээшлүүлэх, бүс нутгийн онцлогт тохирсон хил хамгаалалтын арга тактикийг шинэчлэх, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх зэрэгт орчин үеийн холбоо, зэвсэглэл, техник, технологи нэвтрүүлэх зэрэг зорилт тавьсныг тэмдэглэв.

Тэрбээр дараа нь Цагааннуур сумын иргэд болон хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Хил хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаад нь талархал илэрхийлж, тус суманд ирэх жилээс сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж эхлэх болсныг хэлэв.

Салбарын шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Бригадын генерал Х.Лхагвасүрэн болон албаны бусад хүн оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аргентинын эмгэнэл Уржигдар 11 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ Уржигдар 11 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 11 цаг 36 мин У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ Уржигдар 01 цаг 08 мин Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно 2024-12-31 Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа 2024-12-31 Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа 2024-12-31 Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар 2024-12-31 Хүүхдэд хариг Монгол 2024-12-31 Хаана хамгийн амттай хоолтой вэ? 2024-12-31 Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ 2024-12-31 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график 2024-12-31 Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй 2024-12-31 НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ 2024-12-31 Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцож болно 2024-12-31 Энэ онд 15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарчээ 2024-12-31 Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байна 2024-12-31 Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024-12-31 Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 2024-12-30 Хамгийн сайн халамж бол ажлын байр 2024-12-30
iИх уншсан
Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал... Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд а... ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрий... Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохир... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авра... 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Аргентинын эмгэнэл Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул...
Top